Цагдаагийн өмнөөс гар буу тулгасан зартай залилагч Н.Болор-Эрдэнэ гэж хэн бэ ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 15 секунд
Цагдаагийн өмнөөс гар буу тулгасан зартай залилагч Н.Болор-Эрдэнэ гэж хэн бэ ?

Цагдаагийн өмнөөс гар буу тулгасан зартай залилагч Н.Болор-Эрдэнэ гэж хэн бэ ?

 
 

Өнгөрсөн оны хавар эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн өөдөөс гар буу тулгаад зугтаасан хэрэг Улаанбаатарыг хотыг шуугиулж байсан. Тэрхүү этгээдийг Н.Болор-Эрдэнэ гэдэг агаад тулгасан буу нь марк загвар нь тодорхойгүй тоглоомон гар буу байсан гэнэ. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 40 дүгээр байрны гадаа эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гэсэн мэдээллээр цагдаагийн ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, цагдаагийн ахлагч Б.Оюунбаатар нар очиход 27 орчим насны, 178 см орчим өндөртэй өөрийгөө Болороо гэх богино үстэй шар царайтай, махлагдуу залуу, 25 орчим насны эмэгтэйн хамт зогсож байжээ. Түүнийг цагдаагийн хэлтэс рүү дагуулан явах гэхэд нөгөө Болороо гэх залуу хаанаасаа ч юм мэдэхгүй марк тодорхойгүй гар буу гаргаж ирээд цэнэглээд “та нар хол байгаарай та нарыг ална шүү” гэж заналхийлж өөрөө хойшоо ухарсаар байгаад улмаар зугтаажээ. “ ХААН” банкны урд талд зам дээр гзйцэхэд ахин буугаа гаргаад ирж. Цагдаа нар бие хамгаалах хэрэгсэл байхгүй тул замаараа “Голомт” банкны хамгаалагчаас газыг нь авч. Удтал хөөцөлдсөний эцэст зугтагч этгээд цуцаад зогсохоор нь “чи энэ үйлдлээ зогсоо, буруу юм битгий хий чи улам л буруудна ш дээ”гэж ятгах гэж үзэхэд буудна гэж заналхийлсээр байж. Эцэст нь арай гэж нөгөө газаараа гааздан унагаж барьж авчээ.  Н.Болор-Эрдэнэ нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр буюу 2011 оны 4-р сарын 24-ний өдөр Т.С-оос " компьютер дээр эх бэлдэж өгөөч, нэг албан байгууллагад хичзэл заах гэсэн юм гэж эх бэлдүүлж, компьютерийг чинь проекторт холбож үзье " гэж компьютерийг нь залилан мэхэлж авч 935 мянга, мөн өдрөө С.О-ийн Нокиа-С301 маркийн гар утсыг" утсаар чинь яриад өгье " гэж хуурч мэхлэх аргаар аван 245 мянга, 2013 оны 3-р сард Д. У-аас өөрийгөө "Стандарт мах" компаний менежер хэмээн  танилцуулан 8 удаагийн үйлдлээр нийт 4.5 сая төгрөгний мах,  "Махны ченж хийдэг, мөнгө олж өгөөч " гэж хэлэн  Б.О-гийн 2 өрөө байрыг "Транскапитал ББСБ"-д 5.5 сая төгрөгний барьцаанд тавиулсан, "хөдөөнөөс ах их хэмжээний мах оруулж ирж байгаа тэндээс мах авах гэсэн чинь мөнгө дутаад байна " гэж А.Э-ээс 1300 ам долларыг,  Н.Ариунжаргалаас нийт 4 удаагийн үйлдлээр мах худалдаж авна гэж итгэл төрүүлэн 731.8 кг үхрийн гуяны мах буюу 6.4 сая төгрөгийг,  иргэн Я.О-гээс 206 кг ямааны мах худалдаж авна гэж итгэл төрүүлэн 1.5 сая төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авчээ. Мөн Г.Э-ийн “Тоёота Приус” маркын тээврийн “Бичил Глобус” ломбарданд тавиулж 500 мянган төгрөгийг авсан хэрэг үйлджээ. Тэрээр маш уран аргаар залилдаг байж.  Хохирогч Т.С нь  :… 2011 оны 4-р сарын 24 өдөр Болор-Эрдэнэ  1-р хорооллын 8 байрны аркны хажууд ирээд такситайгаа зогсоогоод эхлээд өөрөө нэг орц руу ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд чиний компьютерэнд проектор холбож үзээдхье гээд надаас notebook-ыг маань авсан. Би хамт орох гэтэл, яахын яахын чи сууж бай, би гялс ороод гараад ирье гээд цаашаа тойроод явсан, би бараг 30-40 минут гарч ирэхийг нь хүлээхэд ирээгүй, тэгээд явсан газрыг нь үзэхэд орц байхгүй шууд арк руу ороод явсан байсан” гэжээ. ныг мэдсэн юм. Хохирогч С.О нь “ … 2011 оны 4-р сарын 24 өдөр 11 цагийн үед манай нөхрийг гадаа байхад нь тэр Болор Эрдэнэ гэдэг залуу уулзаад би нэг хувийн жижиг компанид ажилладаг юм, миний нэг хөрөнгө оруулагч ирчихсэн байна гэнээ, миний утас болохгүй байна, над руу ярихад нь би утасгүй баймааргүй байна, та хоёрхон цаг дүүдээ утсаа бариулчих гэж хэлээд орой  танай охинд том торт авчирч өгнөө утас аваад тэр чигээрээ арга болсон” гэжээ.Хохирогч Д.У нь эхлээд “ Стандарт-Мах” компаний менежер гэх залууг сэжиглэн компанийх нь утсаар ярьж үзэхэд уг компани нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оффитой, Хүчит шонхор зах дээр үйл ажиллагаа явуулдаг нь үнэн байж таарчээ. Ингээд итгээд 8 удаагийн үйлдлээр 4.5 саяын үнэтэй төрөлжсөн мах өгч. Мөнгийг нь удахгүй өгнө гээд тэр чигээрээ бултаж. Н.Г гэдэг хүний эгчийн хоёр өрөө орон сууцыг 2 сарын хугацаатай 5.5 сая төгрөгөөр "Транс капитал " ББСБ-д барьцаанд тавиулсан төдийгүй охинтой нь амьдарна гэж толгойг нь эргүүлж  жирэмсэн болгоод зугтжээ. Шүүх зартай залилагчид 6 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноожээ.
 

NUUTS.mn

Буриадын гаалийн албаныхан Монголчуудаас 7000 хос гутал хураан авчээ
Буриадын гаалийн албаныхан Монголчуудаас 7000 хос гутал хураан авчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.