С.Ганбаатар 500 саяын авлигыг “нотлов”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 13 секунд
 С.Ганбаатар 500 саяын авлигыг “нотлов”

С.Ганбаатар 500 саяын авлигыг “нотлов”

Өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг хийх үеэр дэд сайдын орон тоог хасах эсэх дээр санал хураахад олонх нь хасах санал гарган баталсан юм. Гэвч төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэгт үүнийг нь өөрчилж дэд сайдуудыг хэвээр үлдээхээр боллоо. Анх дэд сайдыг хасах саналыг С.Ганбаатар нарын гишүүд гаргасан байв. С.Ганбаатар гишүүн ийнхүү санал нь унасаныг тайлбарлахдаа “УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхэд 73-ын бүдүүн бүлэг бүдүүлгээр халдлаа. Шударга бус байдалд иргэд илүү их бухимдаж байна. Тиймээс би энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгнө. Дэд сайдын нэг суудлыг 200-500 сая төгрөгөөр зарсан гэдгээ нотолж МАНАН-гийнхан  ихээхэн сандарч байгаа юм байна. Би тэднийг ингэтлээ сандарна гэж бодоогүй” гэлээ. Ийнхүү тэр дэд сайдын суудлын төлөөх 500 саяын авлигыг нотлов бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Хятад Мьянмартай хил залгаа нутагт цэргийн сургуулилт хийлээ
Хятад Мьянмартай хил залгаа нутагт цэргийн сургуулилт хийлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.