З.Энхболд дарга шүүгчийг өөртөө “элсүүлээд” авсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
З.Энхболд дарга шүүгчийг өөртөө “элсүүлээд” авсан уу

З.Энхболд дарга шүүгчийг өөртөө “элсүүлээд” авсан уу

УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатартай эрүү, иргэний хэргийн маргаанд ана мана үзэлцэх  болсоноо нийтэд зарлаад удаагүй байна.  УИХ-ын чуулган дээр тэр “МҮОНРТ  архинд умбасан хэцүү газар, М.Наранбаатараасаа өгсүүлээд...” гээд хэлчихсэн. Харин М.Наранбаатар нь үүнд гомдон З.Энхболдыг нэр төр гутаалаа хэмээн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуд нь З.Энхболд бас М.Наранбаатарын өөр нэгэн мэдээлэл буюу “Сонгуулийн үеэр З.Энхболд хүнээр дамжуулан заавал хийх  нэвтрүүлэг гээд баахан дарамталсан” гэснийг өлгөж аваад түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан юм. Харин саяхан М.Наранбаатарын нэхэмжлэлийг Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Ундармаа хүлээн авахаас татгалзсан  захирамж гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаагүй гэж үзсэн байна. Ухаандаа, М.Наранбаатарын нэхэмжлэлд хариуцагч З.Энхболдын байршлыг тодорхойлохдоо “Их тэнгэр цогцолбор” гэж бичих ёстой байсан юм гэнэ. Гэтэл Их тэнгэр нь төрийн хамгаалалттай газар. Ингээд М.Наранбаатар мухардалд оржээ. Тэгвэл З.Энхболдын хүсэлт, гомдлоор цагдаагийнхан М.Наранбаатарыг шууд  сэжигтнээр татаад байснаа саяхан яллагдагчаар байцааж эхэлсэн байна. Үүнийг М.Наранбаатар “Хууль хяналтын байгууллагад  ялгаварлалт  их байгаагийн нэг жишээ” хэмээн үзэж буй ажээ.  З.Энхболд нь өөрийн эрх мэдэл, сүр хүчийг үзүүлэн М.Наранбаатарыг эрүүд татан дарж авах гэж байгаа бололтой.  Тэдний энэ байдлыг анзаарсан зарим нь “З.Энхболд дарга шүүгч эмэгтэйг өөртөө элсүүлсэн үү” хэмээн асуухад хүрчээ.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болголоо
Хүүхдийн паркийн төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд дуусгахыг үүрэг болголоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.