Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн. Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хариуцдаг бөгөөд гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэх хүн хүч дутмаг байгаа юм. НИТХ-ын 2012 оны 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцахаар журамласан.

Тиймээс хороо бүрд ажилладаг хог хаягдлын олон нийтийн байцаагч нар айл өрх, иргэдийн бүлэгтэй хамтран уг журмыг мөрдөж, цаашид гудамж, хашааныхаа ойр орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриалж байлаа.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.