Ц.ГАНЗОРИГ: ЭНЭ САРЫН 23-НААС НИЙСЛЭЛЧҮҮД ХЭВИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 13 секунд
Ц.ГАНЗОРИГ: ЭНЭ САРЫН 23-НААС НИЙСЛЭЛЧҮҮД ХЭВИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИНЭ

Ц.ГАНЗОРИГ: ЭНЭ САРЫН 23-НААС НИЙСЛЭЛЧҮҮД ХЭВИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИНЭ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын мэдээллийг УОК, ЭМЯ-наас танилцууллаа. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Коронавирусээр халдварлаас эдгэрч, эсрэг биет үүссэн иргэдийг вакцинд хамруулах уу?

О.Дашпагма: Эсрэг биет үүссэн хүмүүсийг эдгэрснээс нь хойш 90 хоногийн дараа дархлаажуулах боломжтой. 90 хоногоос өмнө вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа.

-Коронавирусээр халдварласан хүүхдүүд бий. Эдгээр хүүхдийг хэрхэн вакцинд хамруулах вэ?

О.Дашпагма: Дэлхий нийтэд бүтээж буй вакцинууд бол 18-аас дээш насныханд хийх зөвлөмжтэй байгаа. Улмаар вакцинаа 16-аас доош насны хүүхдүүдэд хийх боломжийн талаар дараагийн судалгаагаа хийж байна.

-Иргэдэд хийлгэх вакцинаа сонгох боломж бий юу. Файзерын вакцин Астразенекагаас цөөн тоогоор орж ирж байгаа гэсэн?

Ц.Ганзориг:Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжих гэж байна. Астразенекагийн эхний ээлжийн вакцин орж ирж байгаа. Файзер вакцин ирнэ. Мөн урд, хойд хөршийн вакцин байна. Тэгэхээр цаашид шат дараатай татан авна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 87 орон иргэдээ вакцинжуулж эхэлснээс 41 нь Астразенекаг хэрэглэж байгаа. Энэ вакциныг эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууп, цагдаа, онцгой байдал, тээврийн жолооч нарт хийнэ.

О.Дашпагма: Иргэдийг хоёр тунгаар дархлаажуулна. Аливаа вакциныг хоёр болон гурван тунгаар хийх бол яг заасан хугацаанд нь хийж байж үр дүн нь гарна. Их Британи улсад хийсэн судалгаагаар Астразенка вакцин тариулсан 1000 хүн тутмын 3-4-т нь хэсэг газрын урвал бүртгэгдсэн байна. Мөн толгой өвдөх, бага зэрэг халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг илэрсэн байна.

-Энэ сарын 23-наас нийгмийн амьдрал хэвийн горимд шилжинэ гэсэн. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэм сахиулах, иргэд хөдөлгөөнд хэрхэн оролцох зэрэг дүрэм журам гарсан уу?

Ц.Ганзориг: Иргэнээс халдвар хамгааллын маш энгийн 3 зүйл л шаардана. Зай барих, амны хаалт зүүх, гараа ариутгах. Аж ахуйн нэгж, төр дээр илүү их хариуцлагатай байна гэсэн үг. Өнөөдөр 14.00 цагт УОК-ын нэгдсэн хуралдаан болж, гамшгийн зэрэглэлийг бууруулах, гамшгийн зэрэглэлийг энгийн хялбар болгож, түүнийг дагаж мөрдөх нийтлэг түр журмыг танилцуулна. Энэ журам олон нийт гэхээсээ илүү аж ахуйн нэгжүүдийн гарын авлага болох юм. Эхлээд ямар салбарыг нээхээс эхлээд тодорхой мэдээллийг 16.00 цаг орчимд танилцуулахаар тооцож байна. Иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй. Учир нь өрх бүрээс шинжилгээ авж байгаа.

"ХҮН БОЛОХ БАГААСАА” эссэ бичлэгийн уралдааны дэд байрын шагналтан Б.Гоомарал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.