Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 45 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та оффшор бүст нуусан мөнгөө оруулж ирж, ядарсан ард түмэндээ туслаач...

 

 

 

 

 

 

  •  
  •  
Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой тун ноцтой мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл дэлгэв.

Энэхүү нийтлэлээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор бүст  байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компани байгуулсан. Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулга өөрийн охин Баттулгын Намуун, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын оффшор хөрөнгийн манаач Сингапурын хятад Билли Лим өөрийн хүү Деннис Лимээр дамжуулан эзэмшдэг нь баримтаар нотлогдоод байна. Анх энэ компанийг Х.Баттулга сая ам долларын хөрөнгөтэйгээр байгуулж, өөрөө УИХ-ын гишүүн байхдаа  гарын үсэг зурдаг захирлаар ажиллаж байсан.

Дараа нь охин Б.Намуунаагийнхаа нэр дээр шилжүүлсэн нь тодорхой болов. Тэр ч бүү хэл Х.Баттулгын Сингапурт Сентоза арал дээр хэдэн олон арван сая долларын үнэтэй вилла, төрсөн дүү Х.Баттуулынх нь эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгийн нэр дээр 2.299 тэрбум төгрөгийн үнэ бүхий өөрийн эзэмшлийн талбайтай, гурван давхар тансаг амины орон сууцыг АНУ-ын Вашингтон хотын Даллис нисэх онгоцны буудлаас холгүй газар худалдан авсан. Х.Баттулга “Түмэн хишигтэн” компаниараа АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотод бас л хэдэн гар дамжуулж үл хөдлөх хөрөнгө худалдан авч АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс бас гарч ирлээ. Өөрөөхэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг төрөөсөө баян, хуулиасаа дээгүүр эрх мэдэлтэн бий болсныг дээрх баримтууд гэрчилж байна. Үүнээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хөрөнгө мөнгийг хэрхэн цуглуулснаа тайлбарлах ёстой.

Мөн орлогоо зугатаж, татвараас нуугддаг оффшор дансаа хааж, хөрөнгө мөнгөө Монголд оруулж ирэх учиртай. Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон. Гэвч Х.Баттулга өөрийнхөө нуусан хөрөнгийг далдалж, өнгөрсөн дөрвөн жил “Офшшор бүст байгаа хөрөнгийг оруулж ирнэ гэж худлаа шоудав. Х.Баттулга сайн жүжиглэж байна. Тэрээр оффорт нуусан хөрөнгөө ил гарахаас айж бүхэл бүтэн дөрвөн жил ард түмнийхээ толгойг худал амлалт, хөөсөрсөн мэдээллээр угаав.

Баримт сөхөж үзье.
  1. Х.Баттулга УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүтээ “Би оффшорчидтой тэмцэж, хариуцлага тооцно” гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Түүгээр ч үл барам сонгуулийн оргил үе болох VI сард үүнийгээ улам бататгаж оффшорчдын эсрэг тэмцэхээр байгуулагдсан “Ард түмний онц зөвлөл”/АТОЗ/-той оффшорт нуугдсан 17 тэрбум долларыг эргүүлэн татаж, эздэд нь хариуцлага тооцно” гэж гэрээнд гарын үсэг зурав.
  2.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна гэх сүржин үгтэй уриалга гаргав.
  3. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлт гаргав.
  4. УИХ-ын чуулганы нээлт бүр дээр “Оффшор бүсээс мөнгө татаж ирнэ” хэмээн үг хэлэв.
  5. Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшортой хийсэн тэмцэл амжилтад хүрч 2021 оны сонгуулиас өмнө хэд хэдэн оффшор мөнгө орж ирэхээр болжээ гэдэг мэдээллийг байнга цацаж эхлэв.
Гэвч оффшорчдын хөрөнгө байгаа газраа Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь хөрөнгө бүр баталгаатай газар байршиж, улам бүр өссөөр л байна. Шударга ёс ярьж, хууль дээдлэхийг уриалдаг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс одоо хүсэх ганц л зүйл үлдэв. Covid19 цар тахалд нэрвэгдсэн улс орон чинь хүнд байна. Эдийн засаг чинь элгээрээ мөлхөж, ядарсан ард түмний чинь амьдрал уруудаж доройтоод байна. Та бусад баячуудын хөрөнгийг оффшор бүсээс татаж авчирч чадсангүй. Одоо өөрийнхөө оффшор дансанд байгаа мөнгийг авчирч, хүнд цаг үед улс орондоо гавьяа байгуулахыг уриалж, бас шаардаж байна. Монгол ялна гэж та уриалсан. Одоо ялсан Монгол ямар хүн байсныг ард түмэн чинь харахыг хүсч байна.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.