Бүхэл бүтэн ОХУ-ын шоунд түрүүлж алдрын тавцанд хүрсэн атлаа эх орондоо нэг "муу" шоунд ингэж зовж байж түрүүлэх гэж хэмээн Б.Амархүүгийн азгүйг гайхсан хүмүүс олон. Тэгвэл өнөөдөр цаадах чинь үнэхээр азтай шинэ 7 хоногийг эхэлж байна. ROMANARESIDENCE хотхонд Б.Амархүүгийнх өнөөдөр нүүж орж байгаагаа цахим найзууддаа гайхууллаа. Монголын хамгийн анхны шилэн фасадтай тансаг зэрэглэлийнх гэж ирээд л мэдээж Б.Амархүү биш гэргий О.Ариунзул нь хальт онгирчээ.
Өчигдөр "Яг түүн шиг" шоундаа Аделийн дүрээр түрүүллээ. Энэнээс сайхан юм гэж юу байх вэ. Залуу гэр бүлүүд байрны лизингэд бараадах ч үгүй байхад манай хоёр азтай бас хоншоортой байна даа. Хөдөлмөр амьдралыг бий болгодог гэдэг л энэ дээ. Гэргий нь сургуулиа төгслөө, шинэ хүнтэй боллоо. Энэ мэтээр Б.Амархүүгийнх ойрдоо сайхан мэдээгээр дүүрэн байна.
Э.Эгдэрмаа