Д.Амарбаясгалангийн “Тэнэглэл” У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 40 секунд
	 Д.Амарбаясгалангийн “Тэнэглэл” У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхууллаа

Д.Амарбаясгалангийн “Тэнэглэл” У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхууллаа

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн тэнэглэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулах хэмжээнд хүргэж болзошгүй нь. Учир нь өнгөрсөн долоо хоногийн сошиалд хамгийн их дуулиан тарьсан сэдэв бол Эрүүгийн хуулийн Хөөн хэлэлцэх хугацаанд гар дүрж авлигачдад боломж олгосон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Оюутолгойг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ болон Эдийн засгийн байнгын хороог хэлэлцэхээс өмнө дээрх компанийн удирдлагад явуулсан хэрэгт унасан Д.Дамба-Очир нарын хэрэг байв. Сошиалд гарсан мэдээлэлээс үүдэж МАН-ынхан дуулианы эздийг намынхаа 

Хяналтын хорооны хурлаар оруулж тэдэнд улстөрийн ямар ч дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан нь олон хүнийг шоконд оруулж УИХ дахь МАН-ын бүлгийг шуурхай хуралдаан зарлахад хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлыг энэ чигээр нь эцэслэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхах хэмжээнд хүрэх учраас тэд ийнхүү шуурхай хурал зарлаж “Нэр бүхий хоёр гишүүнд үндэслэлгүй хариуцлага тооцсон” хэмээн үзэж МАН-ын дарга У.Хүрэлсүхэд “Уг асуудлаар   намын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргая” гэсэн саналыг хүргүүлсэн юм. Учир нь МАН-ын зарим гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний эрхэд халдсан, төрийн ажилд нам оролцлоо хэмээн шүүмжилж ийнхүү Ерөнхий сайдад дээрх саналыг хүргүүлэх болжээ. Болсон үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намын даргадаа намаасаа гарах өргөдлөө өгөхөд  У.Хүрэлсүх “Энэ өргөдлийг чинь би хүлээж авахгүй, гэхдээ хадгалж байя. Ш.Раднаасэдээ намаас гарна гэсэн зүйл байхгүй, байж бай” гэсэн хариу өгсөн тухайг тус намынхан шивэр авир хэмээн ярилцаж л байна. 

Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Хяналтын хорооны шийдвэрийг хүлээж авахгүй ээ гэдгээ харуулав. Мэдээж ийм шийдвэр гаргуулсан хүн нь Д.Амарбаясгалан гэж хардаж болно. Учир нь МАН-ын дүрмээр Удирдах зөвлөлийг генсек нь тэргүүлдэг.  Хэрвээ уншигчид санаж буй бол тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдөр МАН-ын Хяналтын хороог яаран сандран хуралдуулж НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй,С.Мөнхчулуун нарыг намын нэр хүндийг олон нийтийн дунд унагаасан хэмээн шалтаг гаргуулан  намаас нь хөөлгөсөн . Тухайн үед У.Хүрэлсүх дарга  Хяналтын хорооны гэнэтийн шийдвэрийг мэдэлгүй хэвлэл мэдээлэлээс харж ихэд уурсаж шийдвэр гарч олонд танилцуулагдсан учраас  яаж ч чадалгүй нүдээ аниад өнгөрсөн гэдэг. Хэрвээ тухайн үед Д.Амарбаясгалан Ц.Сандуйг намаасаа хөөхгүй л бол яагаад ч Нийслэлийн Засаг даргын суудлыг хууль ёсны дагуу авч чадахгүй байсан. Учир нь Ц.Сандуйгийн нэр хүнд Д.Амарбаясгалангийнхаас 100 хувь илүү байсан учраас С.Мөнхчулуун НИТХ-аас олон санал авч хотын даргын эхний сунгаанд ялалт байгуулсан явдал юм.

Ингэж л нэгэн цагт мөр зэрэгцэн өөрийг нь одоогийн өндөрлөгт хүргэсэн журмын андаа зольж намаасаа хөөлгөсөн тэрбээр энэхүү үйлдлээ бас л Ш.Раднаасэд дээр гаргалаа. Мэдээж Эрүүгийн хуулийн Хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж авлигачдад боломж олгосон Ш.Раднаасэд буруутай нь үнэн ч түүний алдааг овжиноор ашиглаж тойргийг нь булааж буй Д.Амарбаясгалан бүр шившигтэй. Хэрвээ уншигчид анзаарсан бол Хяналтын хорооны хуралдааны шийдвэрт нэгэн анхаарал татах үг өгүүлбэр байна. “Сүүлийн үед Монгол Ардын Намаас санал болгож, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намын нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тухайлан нэр заан шүүмжлэх болсныг МАН-ын ХЕХ-ны гишүүд баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргав” гэсэн өгүүлбэр эрхгүй анхаарал татсан.

Хэрвээ тус Хяналтын хорооныхон үнэхээр сошиалд гарсан баримттай мэдээлэлд үндэслэж Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож буй бол ЖДҮ-ээс тэрбум, тэрбумаар зээл авч баримттайгаа нийгмийн сүлжээнд шейрлэгдэж байсан Д.Амарбаясгаланд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэх асуулт ч байна.

Эцэст нь УИХ дахь МАН-ын бүлэг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд  Хяналтын хорооны дүгнэлт, шийдвэрийг дэмжилгүй унагаж хоорондоо хагаралдсан нь Д.Амарбаясгаланд тэнэглэл чинь хэрээс хэтэрлээ гэдгийг сануулав бололтой. Нээрээ л тэнэглэлд хязгаар гэж байх ёстой. Ерөнхий сайдын ивээлд багтаж муу бүхнээ хаацайлуулж ирсэн эрхэм генсек  энэ бүхэнд эрдэж жинхэнэ улстөрд баймааргүй тэнэг шийдвэрүүдийг удаа дараа гаргаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг татаж унагаах хоёр дахь алхамаа хийхийг оролдсон ч Ерөнхий сайд галыг өөрийн биеэр намжааж нэр бүхий хоёр гишүүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэх шийдвэрийг Удирдах зөвлөлөөрөө гаргуулж Засгаа авч үлдлээ.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

ЗӨВ ТУСГАЛ: Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь “ГЭР БҮЛ“ асуудалтай
ЗӨВ ТУСГАЛ: Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь “ГЭР БҮЛ“ асуудалтай
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.