УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт буюу Нисэх, Өлзийт (Хан-Уул дүүргийн 9,10,14,16-р хороо) хороололд бие даан нэр дэвшигч Доноровын Гантулгын ухуулагч шадар туслахууд “ЦЭВЭР СОНГУУЛИЙН ТӨЛӨӨ ХОГНООС САЛЪЯ” уриан дор нэгдэн штаб орчмын талбайн хогийг цэвэрлэлээ. Тэд Монголчууддаа хандан “Цэвэр сонгууль, цэвэр нийгэм, цэвэр төрийн төлөө нэгдэцгээе” хэмээн уриалж байна. Тэрчлэн “Сонгогч танд нийгмээ цэвэрлэх ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА бий!” гэдгийг ч хэлж байгаа юм. Жинхэнэ өөрчлөлтийг сонгох эрх хийгээд үүрэг нь эрхэм сонгогч танд бий учраас энэ удаагийн сонгуульдаа хариуцлагатай хандахыг уриалж байна.
ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ СОНГО!
УИХ-ын сонгуулийн 58-р тойрогт бие даан нэр дэвшигч Д.Гантулгын сонгуулийн сурталчилгааны штаб