Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүдийг саатууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүдийг саатууллаа

Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүдийг саатууллаа



Энэ сарын 5-6-ны үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо 22 настай таксины жолооч М гэгчийг ноцтойгоор хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, биед нь халдаж, эд зүйлийг нь дээрэмдэн, улмаар УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota will машиныг авч зугтаасан хэрэг гарсан юм. Тэгвэл машиныг нь өчигдөр 17.00 цагийн үед Налайх дүүргээс олсон бол гэмт этгээдүүдийг өнөөдөр баривчиллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр хүн амины хэргийг 1990, 1993 оны эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд үйлдсэн гэж байна. СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг 72 цагийн дотор илрүүллээ.

Эх сурвалж: Zaluu.com

М.Энхболд: Иргэдийнхээ итгэлийг дааж, бүх хүч чадлаа дайчлан ажиллана
М.Энхболд: Иргэдийнхээ итгэлийг дааж, бүх хүч чадлаа дайчлан ажиллана
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.