Балбад дахиад газар хөдөлж 30 хүн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Балбад дахиад газар хөдөлж 30 хүн нас баржээ

Балбад дахиад газар хөдөлж 30 хүн нас баржээ

Балбад  дахиад газар хөдөллөө.  Өчигдөр тус улсад Рихтерийн шаталбараар 7.4  магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш зэргэлдээ Төвд, Бангладеш, Энэтхэгийн нутагт ч мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв хэсэг нь Гималайн нурууны ойролцоох Намчэ-Базар хотын  орчимд байв. Балбад түрүүчийн газар хөдлөлтийн гамшиг, уй гашуудлаасаа салж амжаагүй байтал ийм гай тохиолоо.  Энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд болсон газар хөдлөлтөөр 8400 гаруй хүн амь үрэгдэж,17500 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.  Харин энэ удаагийн газар хөдлөлтийн уршгаар 30 хүн нас барж, 100 гаруй хүн  гэмтсэн гэж  олон улсын агентлагууд мэдээллээ. Гэхдээ энэ нь бүрэн бус тоо бөгөөд  хохирлын  нийт дүн тооцоо хараахан гараагүй байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Хүнд даацын машинууд зам эвдэж байна
Хүнд даацын машинууд зам эвдэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.