Нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид орон сууцны зээлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид орон сууцны зээлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болов

Нийслэлийн харъяа байгууллагын албан хаагчид орон сууцны зээлийн хөнгөлөлт эдлэх боломжтой болов

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Улаанбаатар орон сууцны сангаас төрийн албан  хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам” батлагдлаа. Энэ журмын төслийн талаар урьд нь мэдээлж байсан юм. Өчигдрийн батлагдсан байдлаас үзэхэд уг журам нь төрийн албан хаагчдад нэлээд хөнгөлөлт үзүүлэх журам боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдсан, 80 ам.метрээс илүүгүй талбайтай орон сууцанд уг журам хамаарах аж. Орон сууц худалдан авахыг хүссэн иргэдэд учирч буй хамгийн том бэрхшээлийн нэг нь урьдчилгаа төлбөр байлаа. Тиймээс  энэ журмаар урьдчилгаа төлбөрийн 50 хувийг тэрхүү сангаас гаргах болж байна.  Гэхдээ орон сууцанд орох төрийн албан хаагч нь нийслэлийн харъяа байгууллагад гурваас доошгүй жил ажилласан, цаашдаа тогтвортой хөдөлмөрлөх  иргэнд дээрх сангаас тэрхүү 50 хувийн дэмжлэгийг  үзүүлэх юм байна.  Тухайн иргэн урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөх боломжгүй ч гэсэн банкны зээлийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.,mn

Нялхасаа хөлдөөхгүй нь тулд “Улаанбаатар” их дэлгүүрийн удирлагад 600 сая төгрөгийг төлөх үү
Нялхасаа хөлдөөхгүй нь тулд “Улаанбаатар” их дэлгүүрийн удирлагад 600 сая төгрөгийг төлөх үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.