ШУУРХАЙ: ЗүүнбаянТавантолгой төмөр зам дээр вагон унаж, осол гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
ШУУРХАЙ: ЗүүнбаянТавантолгой төмөр зам дээр вагон унаж, осол гарлаа

ШУУРХАЙ: ЗүүнбаянТавантолгой төмөр зам дээр вагон унаж, осол гарлаа

Зам, тээврийн сайд Л.Халтар энэ сарын 15-ны өдөр Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орохгүй бол үүрэгт ажлаа өгнө гэсэн утгатай мэдэгдлийг хийж байсан удаа бий.

Тэгвэл өнөөдөр /2022.03.28/ өглөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд "осол" гарсан байна.

Тодруулбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/-ийн эзэмшлийн хоёр вагон өртөөний бүсэд тээвэрлэлт хийх явцдаа унаж, осол гарчээ.Яг одоо хэргийн газар дээр цагдаа нар ажиллаж байгаа аж. Харин тээврийн прокурорын алба хаагчид яаралтай томилолт авч, хэргийн газар руу хөдөлсөн байна.
Учир нь Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу цагдаа, прокурор, тагнуулын байгууллагын алба хаагчид ослын газарт ажиллах ёстой юм.

Сонирхуулахад, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 400 гаруй төмөр замыг улсын комисс хүлээж аваагүй, харин 100 гаруй км-т нь техникийн комисс ажилласан гэх мэдээлэл бий.

Аргын тооллын 5 сарын 12, Бархасвадь гараг
Аргын тооллын 5 сарын 12, Бархасвадь гараг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.