"Ч.Сайханбилэгийн зургийг зориуд өшиглөсөн"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
“Ч.Сайханбилэгийн зургийг зориуд өшиглөсөн“

“Ч.Сайханбилэгийн зургийг зориуд өшиглөсөн“

 

Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод Ноён уулаа ухуулахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын зургийг шатааснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан. 

Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээлллийн төвд тэд энэ үйлдлээ тайлбарлаж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа. 

Мэдээллийн үеэр  Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэг  "Санаандгүй үйлдэл гэж байдаггүй. Зориуд тийм үйлдэл хийсэн. Өмнө нь Бадамжунайг талбай дээр шатааж л байхад   одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар бүгдээрээ л байсан. Тэр үед хэн ч юу ч хэлж байгаагүй мөтрлөө одоо юунд эмзэглээд байгаа юм. Яадаг юм, би Сайханбилэгийн зургийг нь өшиглөсөн. Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 6 288 өрх айл, нас барсан дөрвөн хүний өмнөөс хорсол заналаа ингэж тайлсан юм" гэсэн тайлбар хийлээ. 

Түүнчлэн хадгаламж  зээлийн хоршооны асуудлаас болж хохирсон олон хүмүүсийн өмнө Ч.Сайханбилэгий удирдсан "Шийдлийн засгийн газар" буруу гэж үзэж буйгаа онцолсон юм.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: www.TODAY.mn
Их Британийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөл Монголын боловсролыг үнэлэв
Их Британийн магадлан итгэмжлэгдсэн үндэсний зөвлөл Монголын боловсролыг үнэлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.