Тарваганы түүхий элэг залгиад нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 48 секунд
Тарваганы түүхий элэг залгиад нас баржээ

Тарваганы түүхий элэг залгиад нас баржээ

Энэ сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахлын улмаас 44 настай Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

 

Тодруулбал, Б нь энэ сарын 20-ны өдөр  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газарт байхдаа тарваганы түүхий элэг залгиж 24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн боловч 25-ны өдөр нас барсан байна.

 

Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрч давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчнөөр нас барсан болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.