УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 54 секунд
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар өнөөдөр хэд хэдэн гол хуулиудыг хэлэлцэж байгаагийн дотор өөрчлөлт орсон Үндсэн хуулийг амилуулах гол хууль гэгдэж буй УИХ-ын сонгуулийн тухай хууль байлаа. Улмаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 46 гишүүний ирцтэйгээр 100 хувийн саналаар баталлаа. Санал хураалт явагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар дараах үгийг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Өнөөдөр сонгуулийн хуулийг эцэслэн баталж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дутуугаа гүйцээж, Монголын улс төрд том гажуудал үүсгээд байсан асуудлыг бид засаж, залруулж чадсан. Үндсэн хуулийн өөрчлөлт маань эцсийн дүндээ органик, процессын хуулинд зөв сууж, үзэл санааг нь бодитой хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзлэл, зорилго байж бодитой хэрэгжинэ.

Эрх барьж байгаа нам сонгууль бүрийн өмнө өөрийн намдаа ашигтай байдлаар сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн. Өнгөрсөн найман сонгуульд давтагдсан. Сүүлдээ зургаан сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь дахиад өөрчлөлт хийж, бужигнуулдаг. Найман удаагийн сонгууль өөр өөр тогтолцоо, өөр өөр хууль, журмаар явж ирсэн. Сонгогчдын боловсролыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад гацаа саад болж ирсэн түүх бий. Энэ асуудлыг нэгмөр цэгцэлж байна.

Монгол Улсыг хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулсан байдалд байлгахыг хүсэж байгаа олон эрх ашиг байна. Үүнд авталгүй нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нэгдмэл санал зорилготойгоор баталсан. Сонгуулийн тогтолцоо тарааж, бутаргадаг биш эвлэлдэн нийлүүлдэг, улс орны том эрх ашгийн төлөө нэгддэг боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож, сонгуулийн хуулиндаа суулгаж, баталгаажуулж байна. Тиймээс үймүүлэх зорилго, дүвүүлэх хүсэлд нь авталгүй, улс орны том эрх ашгийн төлөө гадаад, дотоод бодлогодоо нэгдмэл байх шаардлагатай.

Бид өнөөдөр өөрсдөд ирэх шүүмжлэл, өрөөлөөс ирэх дайралтаас хулгаж болохгүй. Хамгийн их шүүмжлүүлж байгаа хүн бол хамгийн сайн ажиллаж байгаа хүн.

Сонгуулийн энэ хуулийг тогтвортой мөрдөх ёстой. Хоёр намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намуудын үзэл бодлыг тусгаж, баталлаа. Сонгуулийн хууль цаашдаа 30 жил тогтвортой мөрдөгдөх ёстой" гэв.

“Эрдэнэс тавантолгой“ ХК хүний эрхийн магадлан шинжилгээний тайлангаа танилцууллаа
“Эрдэнэс тавантолгой“ ХК хүний эрхийн магадлан шинжилгээний тайлангаа танилцууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.