Хоёр сар 22 хоногтой нярай олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Хоёр сар 22 хоногтой нярай олджээ

Хоёр сар 22 хоногтой нярай олджээ


Өнгөрсөн онд хүүхдээ хаяж төөрүүлсэн 18 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тэгвэл он гарснаас хойш анх удаа буюу өчигдөр нярай хүүхэд гудамжнаас олдлоо.

Тодруулбал, Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагыг хоёр сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байж. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ.

Аз болоход хоёр сар 22 хоногтой нярай амьд, Эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлсэн байна.

Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсныг тогтоохоор шалгаж байна. Хэрэв асран хамгаалагч нь хүүхдээ хаясан бол эрүүгийн хуулийн 117-р зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байгаа. Хэрэв хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь эрсдсэн, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Азаар өчигдөр гудамжнаас олдсон хүүхдийн амь нас  эрсдээгүй. Үүнээс гадна эх нь өөрийн бичиг баримтаа хүүхэдтэй хамт ямар учраас орхисон болохыг бид эргэж мэдээлэх болно. 

Эх сурвалж: www.dorgio.mn

 
Малала хамгийн залуу Нобелийн шагналтан боллоо
Малала хамгийн залуу Нобелийн шагналтан боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.