Говь-Алтайчууд алим тарьж ажилгүйдлээ бууруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Говь-Алтайчууд алим тарьж ажилгүйдлээ бууруулна

Говь-Алтайчууд алим тарьж ажилгүйдлээ бууруулна

        Нийслэл хотод Говь-Алтай аймгийн өдрүүд болж, үзэсгэлэн, спорт, урлагийн олон арга хэмжээ боллоо. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгаа хэрхэн хөгжүүлэх төсөл, төлөвлөгөөний талаар танилцууллаа.

 

О.Амгаланбаатарын ярьснаар аймгийн хэмжээнд байгаа ажилгүйлийг ашигтай аргаар бууруулах гэнэ. Энэ нь алтайчууд эх нутагтаа алим тарих явдал хэмээн харж байна.

Тэрээр "Алтайчуудад алим тарих 50 жилийн туршлага бий. Үүнийг үндэслэн алим тарьж ажлын байр бий  болгож нутгийн иргэдээ ажилтай орлоготой болгох бололцоотой гэж харж байна. Нэг уурхайг 50 жил ашиглалаа гэхэд газар нутгийг сийндийчлээд орхидог. Тэгвэл Алтайд 1954 оноос хойш алим тариад түүнийхээ үр шимийг өнөөг хүртэл хүртээд явж байна. Манай аймаг 15 мянган өрхтэй.  20 мянган га-д алим тарих юм бол нэг өрхөд нэг га-гийн үр шим очвол болно гэж үзэж байгаа. Ингэсэн тохиолдолд нэг өрх жилдээ 20-иос дээш сая төгрөгийн орлоготой болно гэсэн үг. Ингээд орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй баруун бүсийнхээ алим хангах төлөвлөгөөтэй. Цаашдаа арван жилийн дараа гэхэд монгол орныг алимаар хангана. Альваа зүйлд гарцыг нь олох хэрэгтэй. Нэгэнт гарцыг нь олсон байхад хийх ажил тодорхой болдог. Орон нутагт ажлын байр цөөн тул ажилгүйдэл өндөр байдаг. Нэг жилийн хугацаанд алимны судагааг хийж үүний дараа 20 мянган га-д алим тарина гээд зүтгэхэд иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Алим өөрөө боловсруулахад их амар жимс. Тарьсан алимаараа нухаш, жүүс, сок, компот зэрэг олон бүтээгдэхүүн хийх боломжтой. Энэ бүгдийг дагасан жижиг үйлдвэрүүд бий болох юм." хэмээн ярьжээ.

www.24tsag.m

Гэмт хэрэг үйлдэгчдийг 18-24 насныхан тэргүүлж байна
Гэмт хэрэг үйлдэгчдийг 18-24 насныхан тэргүүлж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.