Таны охин “бүлэгдээ” ямар байр суурь зэлдэг вэ ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 1 секунд
Таны охин “бүлэгдээ” ямар байр суурь зэлдэг вэ ?

Таны охин “бүлэгдээ” ямар байр суурь зэлдэг вэ ?

Охидын дунд ч гэсэн нарийн хувиарлагдсан, зиндаачилсан бүлэг байдаг. 11-13 насандаа найз охидын дунд бүлэг үүсэж тэд нийгмийн гарал, үзэл бодол, сонирхолоороо нэгддэг бас ялгардаг аж. Сэтгэл судлаачид охидын бүлгийг судлаж бүтцийг гаргажээ.
-“Хатан зөгий” : Энэ бол бүлгийн удирдагч тэргүүлэгч охин юм. Тодорхой  амжилтанд хүрсэн, бололцоотой, тэргүүлэх байр суурьтай байдаг. Нийгмийн гарал, эцэг эхийн байдал, хөрөнгө чинээ зэрэг нь түүнд бусдаасаа илүү байр суурь олгодог.  Бүлгийг удирдаж чиглүүлдэг, өөрөө “төв” нь байхыг хүсдэг.  хэнийг шийтгэх, хөөх зэргийг бие даан шийддэг. Бусад нь түүнтэй зөрчилд орохгүй байхыг боддог агаад “Хатан зөгий” ч өөрөө бусад охидоо мөшгиж тэднийг байнгийн айдас болгоомжлолд барьж байдаг.  Үнэн хэрэгтээ удирдагч охин  өөрөө дотроо айдастай явдаг агаад учир нь тэргүүлэх байр сууриа алдах нь жинхэнэ сүйрэл болдог аж.

-“Шивэгчин охин” : “Хатан зөгий”-ний эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн бүлгийн бусад охидыг хэлнэ. Хувцаслалт, хэлбэр маяг зэрэгээ нэг загвард оруулсан байдаг. “Хатан зөгий”-г уурлуулах үйлдэл хийж бүлгээс хасагдах вий гэсэн айдас нь тэргүүлэгч охиныг дагахад хүргэдэг.

-“Өдөөн хатгагч “ : Бүх нууцыг мэддэг ч хэнд ч ам алдадгүй охин. Тэрээр мэдээлэл олж, мэдээллээ үр дүнтэй ашиглах замаар бусад охидоо нөлөөндөө оруулж өөрт ашигтай үйлдэл хийлгүүлж чаддаг, түүнийг бүр “Хатан зөгий “ хүртэл хүндэлж харьцдаг.

-“Чөлөөт шувууд” : Зиндаанд хүрэхийг тэмүүлдэггүй, байгаа байдлаараа л үнэлүүлэхийг хүсдэг, хэнтэй найзлахаа өөрөө шийддэг, өөрийн үзэл бодолдоо захирагддаг.

-“Дууриагч” : “Хатан зөгий”-д ойр байхыг хүсдэг ч зиндаа таарахгүй гэдгээ мэддэг, эцэг эхийн  нийгмийн байр суурь үүнд нь нөлөөлдөг, гадаад байдлын ямар нэгэн дутагдалтай охинд энэ бүлэгт хамаарагддаг агаад найз нөхдийнхөө анхаарлыг татахыг маш их хүсдэг ч тийм боломжгүй байдаг.  Үүнээсээ болж эцэг эхээсээ үнэтэй хувцас, утас нэхэн гэртээ байнга асуудал үүсгэх нь бий.

-“Хохирогч” : “Хатан зөгий” нь өөртөө үл таалагдах охиныг байнга хохирогч болгож байдаг. Бусдаасаа өөр хэт тарган туранхай эсвэл хамгийн жижиг биетэй нь ингэж золиослогддог. Мөн доод зиндаанаас гаралтай орлого багатай айлын хүүхэд бол бусад нь байнга дээрэлхэж дарамталдаг.
 

NUUTS.mn

Их хэмжээний малын мах хил давуулахыг завджээ
Их хэмжээний малын мах хил давуулахыг завджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.