Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдыг “голов”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 4 секунд
Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдыг “голов”

Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдыг “голов”

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр энэхүү мэдээллээрээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой танилцуулж, санхүүгийн хямрал нь эдийн засгийн хямрал руу түлхэж болзошгүйг сануулсан юм. Харин түүний энэхүү үнэлэлт дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар ярьсан зүйлд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сэтгэл дундуур байгаа ажээ. Тухайлбал, “Ерөнхий сайдын хэлсэн үгэнд өмнөх Засгийн газар руугаа хамаг зүйлээ чихэх хандлага ажиглагдаж байна. Ерөнхий сайд хаа нэг газрын нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас халж, эсвэл малчдад татвар оногдуулж байж хямралаас гарна гэсэн зүйл хэлж байна лээ. Миний ойлгож байгаагаар хэдэн хүнийг ажлаас халаад хямралаас гарна гэж үзэхгүй байгаа” гэжээ. 

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Д.МӨНГӨНТҮЛХҮҮР: Ирэх сараас харшлын үе эхэлнэ. Тиймээс өмнө нь буюу энэ сардаа сорил шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй
Д.МӨНГӨНТҮЛХҮҮР: Ирэх сараас харшлын үе эхэлнэ. Тиймээс өмнө нь буюу энэ сардаа сорил шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.