Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 13 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 4. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 14. Буд гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтөй  тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

 

 

* * *Өрнийн зурхай * * * 

 

Хонь (3/21-4/19)

Энэрэнгүй байж аливаа гомдол тэмцлийг уучлах өдөр. Муу муухай үл бүтэх нөлөөллийг эсэргүүцэх, яршиг түвэгтэй байдлаас ангижрах хэрэгтэй. Эргэн тойрнын анхаарлын төвд байх тул өөрийн үйл хөдлөл, үг яриандаа анхааралтай ханд. Гэр бүлээ бэхжүүлэх, орон гэрээ тохижуулж тохинуулахад чиглэсэн үйлийг хийхийг од гаригсын зүгээс зөвлөж байна. Түүдэг гал, лааны дэргэд суух нь танд ашигтай.
 

Үхэр (4/20-5/20)

Нээлт хийж, ухаан бодлоо ариусгаж бясалгах өдөр. Үдээс хойш арилжаа наймаа хийх, санхүүгийн бичиг баримт үзэглэхэд таатай бус байна. Буруу тооцоолох болон хууртагдах магадлалтай. Бусдын санал бодлыг сонсохын хэрэггүй. Хэт итгэмтгий байх нь араасаа мөнгө санхүүгийн алдагдлыг дагуулах болно. Эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж мэдэх биеийн хүчний ачаалал, эрсдлээс зайлсхийх хэрэгтэй. Үдээс хойш уран бүтээлийн онгод сэргэж, өөрийн ажилд хамтран зүтгэгч, аль эсвэл нөлөө бүхий хүнийг татан оролцуулах боломж гарч ирнэ.

Хамтатгах (5/21-6/21)

Хямрал хүндрэлийн өдөр. Нэр төртэйгөөр давж чадах эсэхийг шалгасан, зөвхөн таны үйл ажиллагаа, гаргах шийдвэрээс хамааран шийдэгдэх тийм туршилт сорилтыг хувь заяа дахин танд илгээж байна. Хүлээцтэй байж, хэрэггүй харилцаа холбооноос зайлсхийж, хүрээлэн байгаа хүмүүсийг зөв таньж мэдсэнээр амжилтыг олох болно. Ажил мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг од гаригс зөвлөж байна.

 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр та өмнөхийн адилаар эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Тархиа гашилган яршиг түвэгтэй хэргийг бодох гэж хэт хүчлэх шаардлагагүй. Ном зохиол, сэтгүүлтэй нөхөрлөж, тайван амрах, дуртай спортын төрлөөр тухайлбал ширээний теннисээр хичээллэх нь таны биеийг эрүүлжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй нөөцийг бий болгох ба цаашдаа хийж бүтээхэд тустай эрүүл чийрэг цэнэгээр дүүргэх болно.

Арслан (7/23-8/22)   

Тааламжтай өдөр. Бүтээл туурвидаг арслангыханд онгод хийморио сэргээхийн тулд өөрийгөө дүгнэж цэгнэн бясалгах, дээд хүчний ивээлд багтах шаардлага гарч байна. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд худапаа наймааны ажил төрөл эрхэлдэг арслангыхан өөрийн хүч чадлыг шинэ хамтрагчтайгаа нэгтгэж илүү хүчирхэгжих хэрэгтэй. Төрийн байгууллагын албан хаагчид өнөөдөр өөрийн бүх хийж чадах зүйл, ур чадвараа үзүүлэх хэрэгтэй болох ба нөхцөл байдлаас шалтгаалж хэр сайн гүйцэтгэгч, хөдлөшгүй хатуу чанд болохыгоо харуулах хэрэгтэй.

Охин (8/23-9/22)    

Ямарваа нэгэн ажил үйл хэргийг эхлэх, гэр бүлийн харилцаанд сайн өдөр. Алтан эдлэл, эрүүлжүүлэхтэй холбогдолтой том худалдан авалт хийхэд сайн өдөр. Амьдралын эрч хүч хамгийн дээд цэгт байрлах боловч сэтгэл санааны эмзэг байдал нь хальж байгаа эрч хүчийг багасгах ба үр дүнд хүргэж ойрын хүмүүстэйгээ үл ойлголцож зөрчилдөхөд хүргэнэ. Бүх асуудлыг зэрэг шийдэх гэсний хэрэггүй. Эмэгтэй охины хувьд сонирхолтой хүнтэй шинээр танилцах магадлалтай. Эрэгтэй охин гоц гажууд үйдлүүд гаргах сонирхолоо дарах зэргийг одод зөвлөж байна. Учир нь хувийн амьдралыг муугаар өөрчилж болно.

Жинлүүр (9/23-10/22)   

Тун тааламжгүй өдөр. Өөрийн амьдралд баримтлах зарчим, нэр хүнд, дотоод эрх чөлөөгөө хамгаалах үе эхлэж байна. Гэсэн хэдий ч амьдралын чадамж буурч байгааг од эрхэс сануулж байна. Хувийн амьдралд зарим нэг таагүй өөрчлөлт гарах тул үүнд бэлэн байгаарай. Таны хувьд биеэ даах чадвар бусдыг бодвол илүү хөгжсөн байдаг тул энэ чадвараа ашиглаж өөрт оногдсон боломжийг алдахгүй байхыг хичээгээрэй.

Хилэнц (10/23-11/21)   

Өглөөг алгуурхан эхлэж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Таны сэтгэл хөдлөл өндөр байх бололтой. Амьдралын тань эрч хүч байнга нэмэгдэх өдөр. Саяхан болсон таагүй зүйлээс гарч чадсан хүмүүсийн хувьд өөрийгөө дээд зэргээр үнэлж, өөрийгөө өндөрт тавина. Энэ ордны бүсгүйчүүд олны анхаарлыг татсанаар ирээдүйн ханьтайгаа учирч болзошгүй тул гадаад байдалдаа анхаараарай.

Нум (11/22-12/21)    

Өөрийгөө илэрхийлэх, эргэлзээгээ тайлах өдөр. Сэтгэл санаа хувирч, хүн болгоныг ижил нөхцөл байдалд аваачихад төвөгтэй байх болно. Олон ажил дааж авах гэж оролдолгүйгээр өөрт оногдсон ажлаа хурдан чанартай сайн хийхийг бод. Бүтээлч байдал биеллээ олох өдөр. Магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчлөх өдөр байж болох юм. Магадгүй оргилд гарч болзошгүй. Төрөл төрөгсөд мөн ойр дотнын хэн нэгэнд найдах хэрэггүй бүгдийг ганцаараа хийгээрэй. Дурын ажилд тайван хүлээцтэй хандаарай.

Матар (12/22-1/19)   

Тайван бус өдөр. Сэтгэл санаагаар бүү уна. Таагүй зүйлс удаан хугацаанд үргэлжлэхгүй, түр зуурынх байна. Ажил төрөл удахгүй олдоно. Энэ хугацаанд өөрийгөө боловсруулж хөгжүүл. Ном худалдаж ав. Энэ нь таны сэтгэл санааг тогтвортой байлгахад тусална.
 

Хумх (1/20-2/18)   

Өмнөх өдрүүдийн ажил, төлөвлөгөөг дүгнэхэд тааламжтай өдөр. Энэ өдөр мэргэжлийн хүрээгээ өөрчлөх, гэр бүлийн харилцаагаа өөрчлөхөд тааламжтай. Гэрээ хэлэлцээр, худалдаа наймаа нь өрөнд оруулна. Зөн билэг нэмэгдэнэ. Энэ нь гэр бүл болон ажил хэргийн хүмүүстэй харилцахад тус болно.
 

Загас (2/19-3/20)

Хянамгай байх өдөр. Өнөөдөр та ойр дотныхонтойгоо харьцах харьцаандаа анхаарах хэрэгтэй. Учир нь бодлогогүй алхам хийснээр санхүүгийн алдагдал хүлээх магадлалтай. Мөн хамаатан садан болон хүүхдүүд чинь өвдөх эрсдэл өндөр байна. Санхүүгийн зардал гарч, асуудал үүсэх төлөвтэй байгааг од эрхэс сануулж байна. Мухар сүсэгтээ итгэж аливааг үнэн бодитоор дүгнэхийг хичээгээрэй.

 

Кевин Дюрант хүнд бэртжээ
Кевин Дюрант хүнд бэртжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.