Б.Немцовын алуурчид баригдсан ч захиалагчийн талаар ам нээгээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Б.Немцовын алуурчид баригдсан ч захиалагчийн талаар ам нээгээгүй байна

Б.Немцовын алуурчид баригдсан ч захиалагчийн талаар ам нээгээгүй байна

 

ОХУ-ын  сөрөг хүчний удирдагчдын нэг Б.Немцовын аллагад сэжиглэгдсэн  А.Губашев, З.Дадаев нарыг энэ сарын 6-7-нд шилжих шөнө барьсан байна. Энэ талаар  Холбооны Аюулгүй албаны дарга А.Бортников мэдэгдэв. Түүний мэдээлж буйгаар энэ хэрэгт сэжиглэж байсан зургаан хүнээс хоёрыг нь ийнхүү баривчилжээ. Энэ хоёр уг хэргийг гүйцэтгэж, бусад нь хэрэг үйлдэхэд туслах үүрэг гүйцэтгэсэн нь тогтоогдож байгаа ч хараахан баривчилаагүй байна гэсэн байна.

Гэмт этгээдүүдийн  хэрэг үйлдэхдэээ унаж явсан машиныг хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоогоод Москва хотоос холгүй орхисон байхыг нь илрүүлсэн байна.

Немцовыг хөнөөсөн алуурчид хэн байв

Саатуулагдсан хоёр   этгээдийг нийслэл Москва  дахь Лефортово урьдчилан хорих төвд хорьжээ. Заур Дадаев нь Грозный хотод   байрлах “Север” батальонд цэргийн албан хаагч аж. Харин Анзор Губашев нь Москва хотын нэгэн их дэлгүүрийн харуул хамгаалалтын албанд ажиллаж байсан гэнэ. Тэд  Ингушетэд төрсөн ч сүүлийн арван жил Оросод амьдарч буй талаар Ингушетийн Аюулгүйн албанаас мэдэгдсэн байна. Ямартай ч хэргийн учрыг тайлахаар сэжигтнүүдийн төрөл төрөгсдийн дунд мөн баривчилгаа явуулсан байна. Сэжигтэн Заур Дадаев 2010 онд “Эр зориг"-ийн медалиар шагнуулж байсан тухай баримт ч байгаа аж.

Албаныхны хэлж буйгаар тэд гүйцэтгэгч нар. Харин уг аллагын захиалагч хэн байв гэдэг одоогоор тодорхойгүй байна. Гэмт этгээдүүд хэргээ хүлээж эхэлсэн ч захиалагчийн талаар ам нээгээгүй л байна.

 

Эх сурвалж: www.times.mn

 

 

Талархал илэрхийлэм “Талархал”
Талархал илэрхийлэм “Талархал”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.