Маргааш Ц.Алдармаагийн давж заалдах шүүх хурал болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Маргааш Ц.Алдармаагийн давж заалдах шүүх хурал болно

Маргааш Ц.Алдармаагийн давж заалдах шүүх хурал болно

“Шинэ үе” продакшны жүжигчин  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг өнгөрсөн сарын 16-нд  Эрүүгийн хэргийн хоёрдугаар  шүүхээс  шүүн тасалсан юм. Хаалттай хуралдсан энэхүү шүүх хурлаас  жүжигчин Ц.Алдармаад эрүүгийн хуулийн 99.1 буюу онц хэрцгийгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр 7 жил 10 хоног хорих ял, жүжигчин Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулахаар шийдвэрлэсэн. Харин шүүх хурлын дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Шүүх урьдаас төлөвлөөд байсан ялын дүгнэлтийг л шууд баталчихлаа. Хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Тиймээс давж заалдана” гэж байсан юм.  Тэгвэл тэрхүү давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу энэ сарын 20-нд Нийслэлийн шүүхэд болох ажээ.

О.Баяр

Tumen.mn

М.Нарантуяа Ганбуушийн талаар ингэж ярьжээ
М.Нарантуяа Ганбуушийн талаар ингэж ярьжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.