1072 ширхэг хувьцаа хийгээд Монголчуудын бодит дүр төрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
1072 ширхэг хувьцаа хийгээд Монголчуудын бодит дүр төрх

1072 ширхэг хувьцаа хийгээд Монголчуудын бодит дүр төрх

Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг худалдан авч байна гэсэн цуу яриа гарсны дараахан Урт цагааны гудамж хэдэн шөнө урт дараалал, олны хөлд дарагдаж байсныг санаж байгаа биз ээ. Цугларсан хүмүүсийн зүгээс өөрсдийн хувьцааг хэнд ч хамаагүй зарахын тулд хотын өнцөг булан бүрээс ирсэн гэдгээ тухайн үед хэлж байв.

Хятад иргэд шөнийн цагаар 1072 хувьцааг өндөр үнээр авч байна гэсэн дам яриа тэдний чихэнд дуулдсан тул амьгүй хувьцаагаа хэдэн төгрөгөөр ч хамаагүй зарахаар үймэлдсэн нь тэр аж.  Угтаа бол 1072 ширхэг хувьцааг хувь хүнд зарж борлуулах нь хуулиар хориотой. Гэсэн ч иргэд үүнд итгэхийг хүсэхгүй байгаа нь тэрхүү үйл явдлаас тодорхой харагдаж байсан юм.

Үүнээс хойш цагдаагийн байгууллагаас, "Тавантолгойн хувьцаа худалдаж авна гэсэн мэдээлэл нь худал цуу яриа байсан. Үүнийг тараасан эзэн холбогдогчийг нь илрүүлж чадаагүй,  Нэг ширхэг ч хувьцаа худалдаж авсан болон зарж борлуулсан тохиолдол гараагүй" гэх мэдээллийг өгөөд байв.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн 1072 ширхэг хувьцааны тодорхой хэсгийг Засгийн газар иргэдээсээ худалдаж авах шийдвэр гаргав. Эл шийдвэртэй холбогдуулж 322 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр төрд зарах хүсэлтэй иргэд өчигдөр арилжааны банкуудын гадна оволзсон урт дараалал үүсгэж, үйл ажиллагааг нь доголдуулах дөхжээ. Энэ байдал өнөө өглөө ч бас үргэлжилж байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар хувьцааныхаа урьдчилгааг Засгийн газарт худалдахаар 185 мянган иргэн хүсэлт гаргажээ.  Энэ нь 1.6 сая хувьцаа эзэмшигчдийн 10.2 хувь аж. Уг тоо цаашид ч өсөх хандлагатай.

Эрх баригч хүчин, түүний Засгийн газар ийнхүү Тавантолгойн хувьцааг иргэдээс 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргасаныг сонгууль угтсан бэлэн мөнгө тараалтын нэг хэлбэр хэмээн үзэх нэг хэсэг байхад хувьцааныхаа тодорхой хэсгийг ийнхүү борлуулах бололцоог олгосон нь нүдээ олсон алхам хэмээн харах хүмүүс ч бас байна.

Товчхондоо, 1072 хувьцаатай холбогдсон уг асуудал монголчуудын амьдарлын чансаа, эх оронч үзэл, эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг илчилсэн үйл явдал боллоо гэдэгтэй санал нийлэх хүмүүс харин олон байна.

Энэ тухай иргэд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо хэрхэн илэрхийлснийг дараах байдлаар хүргэж байна:

 

 

 

 

 

 

 

 

Х.Онон

 

 

Л.Сөрөлт: Б.Цэцэгээ багш намайг урвуулах гэж оролдож билээ
Л.Сөрөлт: Б.Цэцэгээ багш намайг урвуулах гэж оролдож билээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.