П.Шүүдэрцэцэг: Нөхөртөө анхны харцаар дурласан, сүй тавьсан, гэрлэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 37 секунд
П.Шүүдэрцэцэг: Нөхөртөө анхны харцаар дурласан, сүй тавьсан, гэрлэнэ

П.Шүүдэрцэцэг: Нөхөртөө анхны харцаар дурласан, сүй тавьсан, гэрлэнэ

Жүжигчин, модел, Ази гаралтай Америкт амьдардаг бүсгүйчүүдийн мисс өргөмжлөлт П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн Монголд ховор. Цахим ертөнцөд хамгийн олон дагагчтай нөлөөлөгч. 10 гаруй наснаасаа олны танил болсон ч өдийг хүртэл олны хэл амны бай болохоор алдаа гаргаж яваагүй. Харахад эрх танхи ч хариуцлагатай чамбай бүсгүй. Амттанаас татгалздаггүй, хоолны дэглэм барьдаггүй тэрбээр жингээ 57 килограммаас дээш болгож үзээгүй. Долоо хоногийн гурван өдөр дасгал хийдэг, зарчимч, идэвхтэй амьдралын хэмнэлтэй. Завгүй, залхуурал гэх үг мисс бүсгүйн амьдралд байдаггүй мэт. Айлын ганц охин, аав нь архи уудаг учраас, багадаа хөндийрсөн, аав гэж хэлж үзээгүй шахуу амьдарсан аж. Харин нас нь 30 хүргэж яваа бүсгүй амьдралын ханиа сонгожээ.

Энэ наадмаар П.Шүүдэрцэцэг Холливудын од Том Крузтэй төстэй гадаад залуутай хамт наадамлаж, хэрэгт дуртай олны нүд чихийг дэлдийлгэсэн билээ. Сүйт залуу "Би нөхөртөө анхны харцаар дурласан. Монгол бүсгүйн мяндсан ухаанаа гаргаж, нөхрөө болгосон. Анх их нуудаг байсан. Одоо нэгэнт сүй тавьж, бид гэрлэх нь тодорхой болсон болохоор ярьж байна. Нөхөр минь миний 13 жил хүсч мөрөөдсөн хүн яг мөн..." гэжээ.

Монголчууд аа, А.Энэрэл хүүд амьдрал хайрлаарай
Монголчууд аа, А.Энэрэл хүүд амьдрал хайрлаарай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.