Шуурганаар сураггүй бологсдыг хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 1 секунд
Шуурганаар сураггүй бологсдыг хайж байна

Шуурганаар сураггүй бологсдыг хайж байна

Дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж шуурга шуурав. Хамгийн сүүлд уржигдар орсон нойтон цас нэлээд аймгууд руу явах замыг хаав. Өнгөрсөн баасан гарагт Өвөрхангай, Булган, Хэнтий зэрэгт аймагт нийтдээ 14 хүн  шуурганаар төөрч сураггүй болсоныг олсон байна.  Гэвч Хэнтий аймгийн “Бэрхийн булан” гэдэг газарт 55 настай иргэн “Б” уржигдар машинтайгаа төөрсөн бөгөөд түүнийг эрлийн багийнхан одоогоор олоогүй байгаа аж.  Архангай аймгийн Өлзийт сумын 26 настай эмэгтэй, 30 настай эрэгтэй мөн сураггүй болсныг  хайж байна. Түүнчлэн Дундговь аймгийн нутагт нийт таван хүн сураггүй болж, олдоогүй байна. Сураггүй бологсдыг онцгой байдлын албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран  эрж хайсаар байгаа ажээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Олон улсын 14 тэмцээнд бид нүүрээ улалзуулах уу
Олон улсын 14 тэмцээнд бид нүүрээ улалзуулах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.