Захиргааны хэргийн шүүх “Монгол шуудан” компанийн хэргийг хянаж эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 6 секунд
Захиргааны хэргийн шүүх “Монгол шуудан” компанийн хэргийг хянаж эхлэв

Захиргааны хэргийн шүүх “Монгол шуудан” компанийн хэргийг хянаж эхлэв

“Монгол шуудан” компанийн ажилчид хууль зөрчиж томилогдсон шинэ захирал  Т.Дуламдоржийг эсэргүүцэн суулт, жагсаал зохион байгуулсан юм. Төрийн өмчийн хорооны оролцоотой энэхүү маргаантай томилгооны талаар тус компанийн ТУЗ худалдаж шийдвэрээ албан ёсоор гаргаагүй гэдгийг ажилчид нь нотолж байгаа ажээ. Тиймээс тэд саяхан Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх ажилчдын гомдлоор хэрэг үүсгэн нягталж, хянаж  эхэлжээ. Шүүхийн  эцсийн шийдвэр гартал хуучин дарга Ц.Батсайхан нь ажлаа хийх бөгөөд түүний хувьд энэ компанидаа хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа  аж. Харин  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг хүлээн авч уулзаад “Төрийн өмчит уул уурхайн  компанид захирлаар очиж ажиллахыг санал болгосон боловч тэр шүүхийн шийдвэр гартал тийшээ очихгүй” гэсэн байна.

Б.Баяр 

Эх сурвалж:: Tumen.mn

Шилдэг дүүрэг, хороо,гудамж, зам талбайн үйлчлэгч нар тодорлоо
Шилдэг дүүрэг, хороо,гудамж, зам талбайн үйлчлэгч нар тодорлоо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.