Татварын үр дүнгийн гэрээ гэгчээр их хэмжээний мөнгө тоншиж байсныг таслан зогсоов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 49 секунд
Татварын үр дүнгийн гэрээ гэгчээр их хэмжээний мөнгө тоншиж байсныг таслан зогсоов

Татварын үр дүнгийн гэрээ гэгчээр их хэмжээний мөнгө тоншиж байсныг таслан зогсоов

Саяхан АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсанд “Татварынхан олон тэрбумаар шагнуулсныг зогсоож, буцааж төлүүлэх шийдвэр гаргууллаа. Хавсаргасан бичгийг үзнэ үү ДЖ RT Zandaakhuu Enkhbold ‏@enkhboldz 19h19 hours ago”  гэжээ. Нийслэл, дүүрэг, аймгуудын татварын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд татварын орлогоос хувь хүртдэг тухай  сүүлийн өдрүүдэд мэдээллийн хэрэгслүүд багагүй шуугиан дэндээсэн юм. Тэгвэл сангийн яамнаас энэ сарын 14-нд Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Батмагнайд чиглэл өгсөн байна. Уг албан бичгийн эхний хэсэгт “Зарим аймаг, дүүргийн Засаг дарга, татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж их хэмжээний урамшуулал олгож байгаа нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4 дэх заалтыг тус тус зөрчиж буй тул одоо байгуулсан үр дүнгийн гэрээнүүдийг цуцалж, цаашид ийм төрлийн гэрээ байгуулахгүй байх нь зүйтэй” гэжээ. Татварын энэхүү  үр дүнгийн гэрээ гэгчийг  2006 оноос хийж  ирсэн бөгөөд нийтдээ хэдэн хүн ийм хууль бус аргаар   хэдэн төгрөг авсан талаарх нэгдсэн дүн мэдээлэл одоогоор байхгүй байна. Ямартай ч МХЕГ-аас өнгөрсөн саруудад хийсэн шалгалтаар нийслэлийн татварын газар болон Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн  татварын хэлтсийнхэн  2.698.000.000 төгрөгийг завшсан байв.

Эх сурвалж: Tumen.mn

 

"Хогийн цэгийн нөхөн сэргээлт хийсэн талбайд ахуйн газны үйлдвэр байгуулахаар БНСУ-ын Байгаль орчны байгууллагатай хамтран ажиллаж байна"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.