Налайхын хуучин байруудыг дахин төлөвлөлтөнд хамруулахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
 Налайхын  хуучин байруудыг дахин төлөвлөлтөнд хамруулахаар болов

Налайхын хуучин байруудыг дахин төлөвлөлтөнд хамруулахаар болов

Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай”  захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо. Дээр дурьдсан орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэх юм байна.
 
Заагдсан байршилд барилгажилтын төслийг боловсруулах үнэ болох 26 сая 200 мянган төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус үүрэг болгожээ.
 
Мөн уг захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан байна.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.