Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 55 секунд
Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо

Баавар дахин хар тамхины хэрэгт холбогдлоо

Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэргээр шүүхээс ял сонссон ч мултарч чадсан Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин хар тамхины хэргээр шүүгдэхээр боллоо. Түүнийг энэ сарын 14-нд буюу пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас шүүнэ. Түүнтэй хамт Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг шүүх юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар М.Бадрал нь Гаалийн Ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  ахлах байцаагч С.Норжинсүрэнгийн хүү гэдэг.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл ангиудад мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Юутай ч 2013 онд хар тамхины хэргээр 3 сарын баривчлах ял сонссон Баавар дахин хар тамхины хэргээр шүүгдэхээр боллоо.

Б.Чимэг

Эх сурвалж: Zaluu.com

Жүжигчин М.Баярмагнай “No make up challenge”-д нэгдэв
Жүжигчин М.Баярмагнай “No make up challenge”-д нэгдэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.