“Prius”-ийн шинэчилсэн хувилбар болох PHEV-ийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
“Prius”-ийн шинэчилсэн хувилбар болох PHEV-ийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргана

“Prius”-ийн шинэчилсэн хувилбар болох PHEV-ийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргана

Цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт нэмэгдэж, энэ жил бүр илүү хурдацтай өсөх төлөвтэй байгаа ч гибрид автомашины зах зээл ч тэлэх хандлагатай байгаа ажээ. Учир нь, гибрид машинуудын дараа дараачийн загвар улам боловсронгуй болсоор байгаа юм. Тухайлбал, “Prius”-ийн шинэ загвар улам боловсронгуй болсон талаар CNN онцолжээ. “Car and Driver”-ийн мэдээлснээр шинэ “Prius” зогсоолоос хөдлөөд 100 миль хурд авахад 7.1 секундэд зарцуулдаг байна. Бүх дугуй нь хөтлөгчтэй болсноор илүү туулах чадвартай болжээ.

Түлшний хэрэглээ мөн буурчээ. Бүх дугуйгаар хөтлөгчтэй загвар нь галлон шатахуунаар 54 миль, урд дугуйгаар хөтлөгчтэй загвар нь 57 миль явдаг байна. “Toyota” компани “Prius”-ийн шинэчилсэн хувилбар болох PHEV-ийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаж эхлэх бөгөөд 34 мянган ам.доллароор урьдчилсан захиалга авч эхэлсэн талаар “IXBT.com” мэдээлсэн байна. Тоёотагийн тансаг зэрэглэлийн брэнд Lexus нь 2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин борлуулах төлөвтэй байгаа аж.

https://edition.cnn.com/2023/03/07/business/toyota-2023-prius-hybrid-review/index.html

Бага төлбөрөөр АНУ-д суралцах боломжийг нээлээ
Бага төлбөрөөр АНУ-д суралцах боломжийг нээлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.