Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ ЮУ ШИЙДЭВ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 37 секунд
Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ ЮУ ШИЙДЭВ?

Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ ЮУ ШИЙДЭВ?

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан дэгдэж 2019 оны гуравдугаар сард Засгийн газар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Харин өнгөрсөн сард онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болсон.  Учир нь цэцийн шийдвэр онцгой дэглэм тогтоохдоо үндэс болгосон хуулийг түдгэлзүүлсэн юм. 

Тэгвэл онцгой дэглэм тогтоосон хугацаанд ямар асуудал шийдсэн бэ? 

Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хэрхэн дураараа дургисан нь олон нийтэд ил болоод байна. Экс Ерөнхийлөгчийн номыг  25 сая төгрөгөөр худалдан авч, Х.Бадамсүрэн дарга нь охиныхоо сургалтын төлбөрийг төлүүлж, найман сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлж мөнгөн аяга худалдан авсан байх. Энэхүү их хэмжээний үнийн дүн бүхий төрийн хөрөнгийг хэрхэн үрэн таран хийж буй баримтууд үргэлжилсээр байна.  

2019 оны жилийн эцсийн тайланг авч үзэхэд нэг тэрбум 655 сая төгрөгийг томилолтын зардалд, хүлээн авалтын зардалд 557 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ бол жилийн 365 өдрийн өдөр бүр нь найрлаж, аялж зугаалсан уу гэмээр баримт.  

2019 он гуравдугаар сард тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ сайд сүр дуулиантайгаар мэдээлэл хийж байв. Гэвч онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэнгүй. Удирдлагууд идэж ууж, хэдэн зуун саяар нь наргиж цэнгэж өнгөрөөсөн байх. 

Онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд яг юу хийв, үйлдвэрийн нөхцөл байдал, санхүүгийн ил тод байдалд ямар өөрчлөлт гарав.  ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрдэнэт” үйлдвэрт авсан онцгой дэглэмийн  талаар ярих хуулийн шүүхийн байгууллага шалгаж байгаа” гэх тайлбарыг л өгдөг. Тэгвэл хууль шүүхийн байгууллага шалгаад ямар ямар баримтуудыг ил болгож, ямар зөрчлүүдийг илрүүлсэн бэ? гэх асуулт хариулт нэхэж байна

Учир нь дэглэм дуусахтай зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр хэрхэн туйлж байгаа баримтууд нийтэд ил боллоо. Үүнээс үүдэн онцгой дэглэмийн багийнхан юу хийж, ямар үр дүн гаргав гэх асуулт урган гарч байна. 

 

О.ОНОН

Оллоо.мн 

Хилийн боомтууд амарна
Хилийн боомтууд амарна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.