Т.Ганболд үүд хаалгыг нь нээгээд өглөө, бусад бизнесмэнүүд дуугараач ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 18 секунд
Т.Ганболд үүд хаалгыг нь нээгээд өглөө, бусад бизнесмэнүүд дуугараач ээ

Т.Ганболд үүд хаалгыг нь нээгээд өглөө, бусад бизнесмэнүүд дуугараач ээ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал залуу хуулийнхан болоод улстөрчид бизнесийнхэнд хичнээн дарамт үзүүлдэг болох, үгэнд нь орохгүй бол элдэв хэрэг зохион барьж хорьдог талаар баримт, нотолгоотой нь өгүүлсэн. Харамсалтай нь, Монголын хууль иргэддээ тэгш бус үйлчилдгийн тод жишээ болж Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт авлигын хэргээр цагдан хорьсон ч сар шинийн өмнө батлан даалтад гаргасан.

Д.Дорлигжавыг хоригдмогц олон ч бизнесмэн баярлаж, “Дан ганц Т.Ганболдоос бус өөр олон бизнес эрхлэгчийг дарамталж байсан гэдэг. Тэд одоо ил гарч, үгээ хэлэх хэрэгтэй” гэж байв. Энэ нь ч үнэн бололтой. Д.Дорлигжав нь Т.Ганболдоос гадна дахиад таван хүнээс их хэмжээний ам.доллар авлигад авсан гэх мэдээлэл түгж эхэллээ.

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайханаас 8 сая ам.доллар, “Моннис” группийн захирал Г.Чулуунбаатараас 5 сая ам.доллар, “Ажнай” группээс 10 сая ам.доллар, Дорноговийн Сүрэнгийн хүү Монхоо гэгчийг 7 хоног шоронд суулгаад 10 сая ам.доллар авсан. Энэ мөнгөн дээр Т.Ганболдын 9 сая ам.долларыг нэмэх юм бол 42 сая доллар буюу монгол мөнгөөр 120 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл байна. Тиймээс гадуур шалгагдах хугацаандаа хэргээ цэвэрлэхээс нь урьтаж дахин хорьж, улмаар  9 сая ам.доллар дээр нэмэгдэж мэдэгдсэн 30 гаруй сая долларын асуудлыг асуух хэрэгтэй болох нь.

Эл баттай бус ч нэгэнт нийтийн дунд хүчтэй тархаж, газар аваад буй мэдээлэлд нэр холбогдсон улстөрч болон бизнесмэнүүд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын адил үнэн худлыг эцэслэж, Монголд нүүрлэсэн авлигын гамшгаас улс орноо авралцахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, дуугарах цаг болсон биз ээ.

Эх сурвалж: http://niigmiintoli.mn

Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг золиосолсон уу
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг золиосолсон уу
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.