Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна. Тэрбээр өмнө нь “Манай зарим улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана” гэсэн мэдэгдэл хийж байсан билээ. Тэгвэл өнөөдөр вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн УИХ-ын гишүүний нэрийг нь зарлалаа. Тэрбээр "УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би шалгуулна” гэлээ.