УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг олгосон билээ. Ингэхдээ хууль зөрчсөн байж мэдэх нөхцөл байдал үүссэн тул тэдэнд АТГ Эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Гэвч тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж магадгүй байгаа тул Нийслэлийн Прокурорын Газраас УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын даргад тун удахгүй өргөн барихаар бэлтгэж буй гэнэ.
О.Чулуу
Sonin.mn