Морь шээхэд дөрөө цохидог учир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 20 секунд
Морь шээхэд дөрөө цохидог учир

Морь шээхэд дөрөө цохидог учир

Банчин богд наян найман насандаа лагшин бага зэрэг чилээрхсэнийг Өндөр гэгээн мэдээд бясалгалд сууж байснаас, нууц байдлаар хэдэн бараа бологчдын хамт Төвд рүү явах замд нэгэн бараа бологчийн морь нь шээтэл бусадаасаа хол хаягдаж бараа сураггүй хоцорчээ. Өндөр гэгээн түүнийг мэдэж эргэж аваад, бараа бологч нартаа үүнээс хойш унаж яваа морь шээвэл дөрөөгөө цохиж дохио өгч, бүгдээр хүлээж байхыг айлдсанаар одоо ч олуул явж байгаад хэн нэгний морь шээвэл дөрөөгөө цохиж мэдэгддэг ба бусад нь хүлээдэг заншилтай болсон гэнэ. Мөн тэр үед Баруун сайн ноёны аймгийн нэгэн өвгөн хонио идээшлүүлж явтал долоон ангир баруун урагш нисээд өнгөрч гэнэ. Тэр өвгөн зун ирдэг шувуу өвөл ингэж явах учиргүй.

Энэ лав бурхан бодисадвын хувилгаад болох нь эргэлзээгүй гээд хонио элдэн хөөсөөр гэртээ ирж, эхнэртээ бурхан заларч явна гээд нэгэн цар дүүрэн идээ, нэгэн домбо дүүрэн цай аваад нэхэн явтал баруун урагш нэгэн талд хуврагууд сууж байхыг олж уулзаад учир явдлаа хэлээд та нарын тоо ангирын тоотой адил байгаа учир та нарт энэ идээ цайгаа өргөе гээд өргөсөнд тэд “Бид чиний бодсон улс мөн бишийг мэдэхгүй боловч билэгц дэмбэрэлийг бодож, мөн аян замын улс тул идээг чинь хүртэе” гээд тэд зооглоод, зоогийн гурилаар морины дүрс хийж, үүнийг хишгийн савандаа хийвэл үр удам чинь баялаг болно гээд өгчээ. Тэр айл түүнээс хойш олон үеэр баян сайн явсан гэдэг. Тийн явахад зарим хүнд долоон морьтон гэж харагдаж, зарим хүнд долоон ангир болон үзэгдэх тэргүүтэн болсон гэдэг.

Монголын бурханы шашны аман түүх

Гацууртын ордоор Х.Болорчулуун, Г.Уянга нар хөлжсөн нь дээр үү, төр 20 хувиа эзэмшсэн нь дээр үү
Гацууртын ордоор Х.Болорчулуун, Г.Уянга нар хөлжсөн нь дээр үү, төр 20 хувиа эзэмшсэн нь дээр үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.