Ерөнхий сайд асан М.Энхсайхан эхнэр хүүхдээсээ өрх тусгаарлаж, залуухан бүсгүйтэй амьдарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 25 секунд
Ерөнхий сайд асан М.Энхсайхан эхнэр хүүхдээсээ өрх тусгаарлаж, залуухан бүсгүйтэй амьдарч байна

Ерөнхий сайд асан М.Энхсайхан эхнэр хүүхдээсээ өрх тусгаарлаж, залуухан бүсгүйтэй амьдарч байна

 

АН-ыг хөл дээр босгож, ялалтын амтыг мэдрүүлж байсан энэ сүүлийн үед эрхэм улс төрд тун аз муутай байгаа. Монголын толгой эдийн засагчдийн нэг гэж түүнийг хөөрөгдөж, бас М.Энхсайханы буянгаар хөл дээрээ боссон журмын нөхөд нь нэг өдөр түүнийг намаас нь хөөж, улс төр хэмээх том тавцангаас арчиж хаясан түүхтэй. УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаагийн тодорхойлсноор “Ганцаардсан чоно” гэдэг нэр зүүгээд байгаа  М.Энхсайхан тавин насны босго шүргэж байж амьдралаа цоо шинээр эхлүүлэх гэж хэр чадлаараа зүтгэж байна. Мань эр Үндэсний шинэ нам хэмээх үндэс мөчир багатай улс төрийнхөө намын ажлыг далдаас удирдаж, Тавантолгойн хэрүүлтэй зууралдахын  зэрэгцээ хувийн амьдралдаа ч өөрчлөлт хийгээд амжсан гэнэ. Олон жил ханилсан эхнэр Шүрэнцэцэгээсээ салж, загвар өмсөгч Түмээ хэмээх залуухан бүсгүйтэй хамт амьдарч байна. Том охинтойгоо бараг нас чацуу загвар өмсөгч бүсгүйтэй амрагийн холбоотой болсон экс Ерөнхий сайд маань орон гэрээ ч бүрмөсөн орхиж, Үндэсний шинэ намыг үүсгэн байгуулагч нарын нэг, УИХ-ын гишүүн асан М.Сономпилын эзэмшлийн байранд хамтын амьдралаа зохиогоод багагүй хугацааг элээж байна. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил бол М.Энхсайханд үнэнч үлдсэн цөөхөн найз нарынх нь нэг. Тэр ч бүү хэл Сэлэнгэд хамтдаа алтны компани хүртэл байгуулсан бизнесийн түнш. Тиймээс М.Энхсайханы оройтож учирсан хайр сэтгэл, хожимдож зохиож байгаа шинэ амьдралыг хүртэл хэр чадлаараа дэмжиж, компанийхаа байранд хүртэл хосуудыг байрлуулсан тухай ойр тойрных нь хүмүүс амаа олохгүй ярьцгааж байна. Нэг хэсэг “Шар үст” сэтгүүлч Уянгаатай нэр холбогдож байсан экс Ерөнхий сайдын залуухан амраг Түмээг Монголын загварын ертөнцийнхөн  “Яармагийн” гэж нэрлэгдэг юм билээ. Сайхан хүүхнүүдийн тоонд багтаж, миссын тэмцээнд оролцож азаа үзэж байсан энэ  бүсгүй сүүлийн үед нас ахимаг нөхрөө халамжилж, тайзан дээр гарахаа байсан тухай үеийнх нь хүүхнүүд атаархангуй ярьж байна. М.Энхсайханы том охин, бас эхнэр Шүрэнцэцэг нь түүнийг шадар сайдаар ажиллаж байхад  Оюутолгойн төсөлд гар бие оролцож, бас Канадуудаас чамлахааргүй хөлс мөнгө авч байсан гэдэг. Харин түүнийг ажлаа хүлээлгэж өгч, шинэ амьдрал зохиосны дараа хоёулаа ажлаа орхицгоочихсон байх юм. Монголын үе үеийн Ерөнхий сайд нарын гэргий нар дотроос биеэ авч яваа байдал, намба, гадаад үзэмжээрээ эрс ялгардаг байсан Шүрэнцэцэг хатагтай нөхрийнхөө залуухан амраг, шинэ амьдралыг одоо ч хүлээн зөвшөөрч чадахгүй сэтгэлийн дарамттай байгаа гэдэг мэдээлэл чих дэлсэж байна.
Э.Бат-Үүл даргаа, Нийслэлийн тендерүүд шударга явагддаг уу?
Э.Бат-Үүл даргаа, Нийслэлийн тендерүүд шударга явагддаг уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.