Солонгосын хамгийн алдартай 10 жүжигчин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
 Солонгосын хамгийн алдартай 10 жүжигчин

Солонгосын хамгийн алдартай 10 жүжигчин

Солонгосын  KBS, SBS, MBC  энтертайнмент телевизүүд хамтран 2015 оны хамгийн чадварлаг, алдартай 10 эрэгтэй жүжигчдийг санал асуулга явуулан шалгаруулжээ. Санал асуулгаар эхний байруудад жагссан жүжигчидийг танилцуулж байна.

1.SongJoong Ki

Song  1985 оны есдүгээр сарын 19-нд төрсөн. Тэрбээр Өмнөд Солонгосын жүжигчин бөгөөд телевиз, урлагийн салбарт  аль хэдийн өөрийн байр суурь ноёрхлоо тогтоогоод байна. Түүний нэр хүндэд хамгийн их нөлөөлсөн кино “ A Frozen Flower”  юм.

2. Park Yoo Chun

Yoo Chun 1986 оны зургаадугаар  сарын 4-нд Өмнөд Солонгост төрсөн. Түүний ах нар нь урлагийн хүмүүс байсан бөгөөд түүнд урлаг илүү ойр дотно санагдсан гэж үздэг. Yoo Chun нь жүжигчинээс гадна дуучин, бүжигчин, модель юм. Тэрбээр Өмнөд Солонгосын алдартай “JYJ” хамтлагийн гишүүн билээ.

3. Gong Yoo

Gong Yoo-ийн тайзны нэр нь Gong Ji Chui бөгөөд 1979 оны долдугаар сарын 10-нд төрсөн. Театрын их сургуулиа төгсөөд түүний жүжигчин болох карьер нь эхэлсэн ажээ. Жүжигчин Gong Yoo2007 онд “MBC” телевизийн “Кофе Шофийн” хунтайж гэдгээр нь хүмүүс сайн мэддэг аж.

4. Lee SeungGl

Leeжүжигчин, дуучин. 1987 оны нэгдүгээр сарын 13-нд  Өмнөд Солонгост төрсөн. Түүнийг  “Миний найз охин есөн сүүлт үнэг” кинонд маш чадварлаг дүр бүтээсэн хэмээн фенүүдэд ам сайтай байдаг.

5. Kim Woo Bin

1989 оны долдугаар сард Өмнөд Солонгост мэндэлсэн бөгөөд 188 см өндөртэй, жүжигчнээс гадна модель юм. Тэрбээр 2009 оноос хойш моделийн ажлаа идэвхитэй хийх байгаа. 

6. Jo In Sung

ЧүИнСүн 1981 онд долдугаар сарын 28-нд Өмнөд Солонгосын Сөүл хотын Кандонгу дүүрэгт төржээ. Өндөр царайлаг залуу 17 настайгаасаа энтертайнмент ертөнцөд хөл тавьсан. Тэр алдарт “Балид болсон явдал” кинондоо 2004 онд тоглосон. Энэ кино нь түүнийг Солонгосын алдарт жүжигчин болгохоос гадна азийн олон оронд алдартай болгосон.

7. Lee Min Ho

Lee Min Ho Өмнөд Солонгост 1987 оны зургаадугаар сарын 22-ны өдөр төрсөн.Lee Min Ho жүжигчин болоод анх “Nonstop” хэмээх кинонд тоглож эхэлсэн. Түүний дараагаар 2009 онд “ F4 ба хэрсүү охин” кинонд тоглосон. Энэхүү кино нь түүнд маш том амжилтыг дагуулсан гэж үздэг.

8. Hyun Bin

Hyun Bin 1982 оны есдүгээр сарын 25-нд төрсөн.

2010 онд тэрбээр “Secret Garden”киногоороо олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан.

9. Lee Byung Hun

Алдарт жүжигчин маань 1970 оны долдугаар сарын 12-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төржээ. Түүний аав нь биенесман хүн байсан бөгөөд багаасаа юугаар ч дутахгүй элбэг хангалуун амьдарлд өссөн. Солонгосын хамгийн сайхан залуусын нэг билээ.

10.Kim Soo Hyun

Kim Soo Hyun иш Өмнөд Солонгосын жүжигчин бөгөөд 1988 оны хоёрдугаар сарын 16нд төрсөн. Тэрбээр оюутан наснаасаа  дэлгэцийн кино урлагт хүчин зүтгэснээр түүний жүжигчин болох гараа нь эхэлсэн.  Түүнийг Солонгосын кино урлагт өөрийн ноёрхлоо тогтоосон ,чадварлаг залуу хэмээн нэрлэдэг.

Эх сурвалж: Zaluu.com

Шуурхай мэдээ: НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ
Шуурхай мэдээ: НАМЗХ-ны дотоод асуудлын талаар мэдээлэл хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.