Асашёрюү Д.Дагвадоржийн амласан 150 ортой хүүхдийн эмнэлэг баригдахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Асашёрюү Д.Дагвадоржийн амласан 150 ортой хүүхдийн эмнэлэг баригдахаар болжээ

Асашёрюү Д.Дагвадоржийн амласан 150 ортой хүүхдийн эмнэлэг баригдахаар болжээ

нийтлэсэн Admin

dagvadorjИх аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлж хэлэхдээ “Фейсбүүк, Твиттерийн дагагч, дагуулагч та бүхэндээ ирж буй 2015 оны мэндийг хүргэе. Ирэх жил та бүхэнд маань аз хийморь, олз омог, цог золбоо дүүрэн жил болох болтугай гэж миний зүгээс хүсэн ерөөж байна. Та бүхэн ирж буй 2015 ондоо хүчирхэг, нийтэч байж, сайн сайхан үйлсийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Мэдээж олны буян, олны хишиг, итгэл найдвар агуу байдаг. Ямар ч байсан миний та бүхэндээ амалж байсан Хүүхдийн эмнэлэг маань 2015 онд баригдах түвшиндээ хүрч байна. Он гараад би Токио явна. Ингээд Монголд 150 ортой хүүхдийн эмнэлэг ирэх жилийн өдийд ашиглалтад ороод, өвчтэй шаналж буй хүүхдүүдээ эдгээхийн төлөө үйлээ бүтээх байх аа. Та бүхэн хуучин оноо сайхан үдэж, шинэ оноо баяр баясгалантай, инээд хөөр цалгин сайхан угтаарай” хэмээсэн.

Ямартай ч манай улсад хамгийн ихээр тулгамдсан хүүхдийн эмнэлэгийг төр засаг нь хийж чадахгүй байхад Д.Дагвадорж өөрийн хөрөнгөөр барих болсонд ард түмэн талархаж буй.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 
	 ЭР ХҮНИЙ АНДГАЙ ТАНГАРАГ
ЭР ХҮНИЙ АНДГАЙ ТАНГАРАГ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.