Эхийн чин хайр /бодит түүхээс/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 15 секунд
Эхийн чин хайр /бодит түүхээс/

Эхийн чин хайр /бодит түүхээс/

 

2011 онд Японд болсон аймшигт газар хөдлөлтийн дараахан аврагчид байшингийн нуранги дороос нэгэн залуухан бүсгүйг олж түүнийг гаргаж авахаар хичээж байв. Тэрхүү бүсгүйн байдал нэг л хачирхалтай , сөхөрч суугаад мөргөж байгаа хүн шиг, элгээ эвхэрч ямар нэг юм тэвэрчихсэн юм шиг харагдаж байлаа.Байшин нурахдаа түүний нуруу ,толгойг гэмтээжээ. 
Аврагчидийн ахлагч хэцүү нөхцөлд шаргуу ажиллаж байж бүсгүйг нуранги дороос татан, гаргаж авчээ.Бүсгүйг амьд байгаа гэж ихэд найдсан боловч хөөрхий бүсгүй аль хэдийнээ амьсгал хураажээ. Аврагчид найдлага тасарсан тул дараагийн нурсан байшин руу явахаар зэхэж байтал ахлагч нь нөгөө бүсгүйг дахин шалган үзэхээр шийдэв. Тэгээд түүн рүү очоод дахин сайн няглан үзэв. Гэтэл тэр сандарсан дуугаар : 
- Хүүхэд ! Энд хүүхэд байна ! гэж хашгирав. Бүсгүй З сартай хүүгээ эрээн өлгийд ороож ,тэвэрчээ. Бүсгүй хүүгээ аврахын тулд өөрөө эндсэн нь гарцаагүй ажээ. Байшин нурахад бүсгүй бүх биеэрээ хүүгээ хаажээ. Аврагчидын ахлагч хүүг авч гартаа тэврэхэд бяцхан жаал тайван гэгч нь унтаж байлаа. Эмч хүүг үзэхээр яаран өлгийг нь дэлгэхэд гар утас олдов. Утасны дэлгэцэн дээр : “ Хүү минь , чи хэрвээ амьд гарвал – ээж нь чамд хайртай гэдгийг санаж яваарай “ гэж бичсэн мэдээлэл байв. Тэнд байсан хүн бүр : “ Хүү минь , чи хэрвээ амьд гарвал – ээж нь чамд хайртай гэдгийг санаж яваарай “ гэсэн өгүүлбэрийг гар дамжуулан уншиж нулимс унагаж байлаа. Үрээ хайрлах эхийн чин хайр гэж ийм л байдаг ажээ

"Хөсөгтөн" хамтлагийн санал асуулга өнөөдрөөс эхэлж явагдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.