ОХУ ирэх хоёр олимпын наадамд өөрийн далбаан дор тамирчдаа оролцуулах боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 13 секунд
ОХУ ирэх хоёр олимпын наадамд өөрийн далбаан дор тамирчдаа оролцуулах боломжгүй

ОХУ ирэх хоёр олимпын наадамд өөрийн далбаан дор тамирчдаа оролцуулах боломжгүй

Өчигдөр буюу Пүрэв гарагт Спортын Арбитрийн Шүүх ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн хугацааг дөрвөн жилээс хоёр жил болгон бууруулах шийдвэр гаргалаа.

Тус улсын тамирчид системтэйгээр сэргээш хэрэглэж, шинжилгээний үр дүнг засварлан өөрчилж байсныг WADA (сэргээштэй тэмцэх олон улсын агентлаг) илрүүлсний мөрөөр ийм шийдвэр гаргаж байна. WADA-гийн анхны санал дөрвөн жилийн хориг байсан ч давж заалдсаны дараа Спортын Арбитрын Шүүх хоёр жил болгон бууруулжээ.

Энэхүү шийдвэрийн үр дүнд ОХУ ирэх хоёр олимпын наадамд өөрийн далбаан дор тамирчдаа оролцуулах боломжгүй болж байна. Тухайлбал 2021 онд Токиод болох зуны олимп, 2022 онд Бээжинд болох өвлийн олимпын наадмуудад хориг үйлчлэх ажээ.

Олимпоос гадна 2022 оны арванхоёрдугаар сарын 16-наас өмнө болох дэлхийн хэмжээний бүх спортын арга хэмжээнд Оросын тамирчид өөрийн далбаан дор оролцохгүй, төрийн дуулалаа эгшиглүүлэхгүй болж байна.

Мөн энэ хугацаанд ОХУ-ын нутаг дэвсгэрт дэлхийн аварга шалгаруулах ямар ч төрлийн уралдаан тэмцээн болохгүй.

Олимпын наадмуудад ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид оролцохыг бас хоригложээ. Өөрөөр хэлбэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх хоёр олимпын наадмын нээлтэд оролцох боломжгүй болж байна.

Гэхдээ зохион байгуулагч улсын төрийн тэргүүн урилга илгээсэн тохиолдолд зөвхөн оролцохоор болжээ. Жишээ нь 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинээс урилга хүлээж авбал Путинд боломж гарах юм байна.

Арбиртийн шүүхийн шийдвэрийн дагуу ОХУ-ын сэргээштэй тэмцэх агентлаг WADA-гийн мөрдөн шалгах ажилд гаргасан зардал болох $1.27 саяыг төлж, 2019 оны орлогынхоо 10 хувийг, эсвэл $100,000-ыг 90 хоногийн дотор торгууль болгон төлөх шийдвэр гарчээ.

 

Эх сурвалж: Russia Today

АЖ АХУЙ НЭГЖҮҮД ЧИНГЭЛЭГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
АЖ АХУЙ НЭГЖҮҮД ЧИНГЭЛЭГЭЭР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.