Apple дэлхийн хамгийн үнэтэй брэнд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Apple дэлхийн хамгийн үнэтэй брэнд

Apple дэлхийн хамгийн үнэтэй брэнд

Мэдээний зураг,Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Samsung Electronics” компанийг бүрэлдэхүүндээ багтаадаг Өмнөд Солонгост хамгийн томд тооцогдох “Samsung” корпорацийн "Samsung" брэнд дэлхий дээр хамгийн үнэ цэнэтэй хоёрдахь брэндээр шалгарсан байна.

“Samsung” брэндийн үнэ цэнэ 2015 онд 81.7 тэрбум долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт болохыг зах зээлийн судалгааны “Brand Finance” агентлагийн тайлан харуулж байна. Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр “Samsung”-ийн гол өрсөлдөгч болох 128.3 тэрбум доллароор үнэлэгддэг “Apple” тодорчээ.

Компаниудын санхүүгийн тогтвортой байдал болон хэрэглэгчдийн итгэлийг олсон байдал дээр үндэслэн брэндүүдийн үнэ цэнийг тодорхойлжээ.

Дээрх хоёр брэндийн араас “Google” 76.6 тэрбум доллар, “Microsoft” 67 тэрбум долларын үнэ цэнэтэйгээр удаалсан байна. Мөн АНУ-ын гар утасны сүлжээний “Verizon” компанийн үнэ цэнэ 59.8 тэрбум долларт хүрснээр эхний тавд шалгарчээ.

Дэлхийн шилдэг 10 брэндийн найм нь АНУ-аас гаралтай бол нөгөө хоёр нь Хятад, Өмнөд Солонгосын компаниудынх ажээ.

Эх сурвалж: Mongolcom
УОК: Хувийн сургууль, цэцэрлэгийн энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэх зохицуулалтыг БСШУСЯ-наас хийж байна
УОК: Хувийн сургууль, цэцэрлэгийн энэ жилийн төлбөрийг ирэх жилийн төлбөр рүү 100 хувь шилжүүлэх зохицуулалтыг БСШУСЯ-наас хийж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.