“Дуслын шингэн, системийн түүхий эдийг өнөөдөр БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр авчирна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 56 секунд
“Дуслын шингэн, системийн түүхий эдийг өнөөдөр БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр авчирна“

“Дуслын шингэн, системийн түүхий эдийг өнөөдөр БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр авчирна“

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын-Үүдийн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж эхэллээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давлагаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж, Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-ийн эмийн үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Зарим түүхий эдийн нөөцийг өнөөдөр БНХАУ руу тусгай үүргийн онгоц нисгэж татан авах юм байна. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтжээ.

Эдгээр үйлдвэрүүдийн шаардлагатай байгаа түүхий эд, ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, яаралтай татан авалт хийхээр болжээ.

Эрүүл мэндийн яамны удирдлагууд өчигдөр ”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал,чанар хангалт, хяналтын тогтолцоо,инновац, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-тай хамтран Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж бүхий Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-ийн эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр дээрх асуудлууд яригдсан байна.

“Аль-Жазира”-гийн сэтгүүлчдийг Парист баривчлав
“Аль-Жазира”-гийн сэтгүүлчдийг Парист баривчлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.