Таксины жолоочийн амийг хөнөөсөн этгээд олдоогүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 54 секунд
Таксины жолоочийн амийг  хөнөөсөн этгээд олдоогүй байна

Таксины жолоочийн амийг хөнөөсөн этгээд олдоогүй байна

Гэмт  хэргийн төрлүүдээс дээрэм, булаалтын хэргүүд өсөн нэмэгдсээр байна. Хэргийн илрүүлэлт харьцангуй сайжирч байгаа ч зарим гэмт этгээдүүд  зугтаж нуугдсаар  байгаа аж. Саяхан Сонгинохайрхан дүүрэгт таксины үйлчилгээнд явж байсан иргэн “М”-ийг  дээрэмдэн, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.  Гэмт этгээдүүд Тоёота Вилл маркын машинаар нь Улаан чулуутын орчимд хүргүүлээд жолоочийг зодож, цээжинд нь хутгалж, машиныг булааж  аван зугтаасан байлаа. Хутгалуулсан жолооч амь тавихын өмнө хогийн цэгийн ойролцоох манаачид мөлхөж хүрч очин хэлж, цагдаа дуудуулжээ. Гэч цагдаа нарыг очиход жолооч амь алдсан байв. Харин хэргийн эзэд одоогоор олдоогүй байгаа аж.

Б.Баяр

Эх сурвалж: Yumen.mn

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно
МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.