"Алтайн хүдэр" компаниас 10.8 тэрбум төгрөг албадан гаргуулах хүсэлт гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
“Алтайн хүдэр“ компаниас 10.8 тэрбум төгрөг албадан гаргуулах хүсэлт гаргалаа

“Алтайн хүдэр“ компаниас 10.8 тэрбум төгрөг албадан гаргуулах хүсэлт гаргалаа

Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос Говь-Алтай аймгийн Цээл сумд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийнхныг байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан хэмээн шүүхэд өгсөн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард дээрх нэхэмжлэхийг хэлэлцэж, тухайн компаниас 10.8 тэрбум төгрөг гаргуулж, байгаль орчныг хохиролгүй болгох шийдвэр гаргасан юм. Гэвч тухайн компанийнхан давж заалдах өргөдөл гаргах бус, тэмдэгтийн хураамж болох 52 сая төгрөгийг хойшлуулах хүсэлт бичиж, үндэслэлтэй, үндэслэлгүй өргөдөл гарган, байгаль орчинд учруулсан хохирлоо учруулсан хохирлоо төлөхөөс хойш суусаар байсан. Улмаар “Алтайн хүдэр” компанийнхан давж заалдах хуулийн хугацаа нь дууссан хойно тэмдэгтийн хураамжаа төлж, хугацаа сэргээж өгнө үү хэмээн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Тус хүсэлтийг шүүгч Ө.Уянгад хуваарилсан байна. Шүүгч Ө.Уянга уг хүсэлтийг өчигдөр хэлэлцэж, хүлээж авахаас татгалзаж, хүсэлтийг хангаагүй байна. Үүний дагуу Байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос шүүхэд хандаж, “Алтайн хүдэр” компанийн дансыг нь хаалгаж, 10.8 тэрбум төгрөг албадан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд өгөх хүсэлт гаргалаа. Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан нь “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үүрэгтэй байгууллага юм. “Алтайн хүдэр” ХХК Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь “Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 2008 оноос тус ордоос төмрийн хүдрийн баяжмал олборлож, БНХАУ руу экспортолсон гэдэг. Харамсалтай нь, экологийн даац, тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчны чадавхыг доройтуулж, бохирдуулсан атлаа Байгаль орчин, уур амьсгалын санд сохор зоос ч төлөөгүй байна.

Д.Ганзулын гайхалтай тоглолт эмэгтэй шигшээг хоёр дахь ялалтад хүргэлээ
Д.Ганзулын гайхалтай тоглолт эмэгтэй шигшээг хоёр дахь ялалтад хүргэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.