НҮБ-д элссэний  60 жилийн ойг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо сайжруулах хэлэлцүүлгээр угтав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
НҮБ-д элссэний  60 жилийн ойг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо сайжруулах хэлэлцүүлгээр угтав

НҮБ-д элссэний  60 жилийн ойг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо сайжруулах хэлэлцүүлгээр угтав

Өнөөдөр Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагад элсэн орсны 60 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын төвшинд ихээхэн ач холбогдол өгч байна.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах хэлэлцүүлгийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра болон Монгол дахь Америкийн худалдааны танхим, Австралийн худалдааны танхим, Европын холбооны худалдааны танхим, Францын худалдааны танхим, Германы бизнесийн зөвлөл, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг олон улсын байгууллага, төрийн болон бусад байгууллагын төлөөлөгч нар оролцсон байна.

Тэртээх 60 жилийн өмнө, яг энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэж байжээ. Улмаар Ерөнхий Ассамблейн аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар манай улсыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн тухай тогтоол баталж байсан түүхтэй.

УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн хамтын нийгэмлэгийн 192 орны ард түмэнд хандаж мэндчилгээ илгээжээ.

Түүхэн ойг тохиолдуулан ямар нэгэн олныг хамарсан ёслол, хүлээн авалт зохион байгуулах гэхээсээ илүү улс орны өмнө тулгамдсан асуудлаа дэлхий нийтэд хүргэх нь чухал болсон байна. Энэ агуулгаар Монгол Улсын зүгээс хөрөнгө оруулалтыг уриалан дуудахын тулд эрх зүйн орчноо сайжруулахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм.

Хөрөнгө оруулагчид 2018 онд 486 байсан бол өнөөдрийн байдлаар ердөө 35 болчихоод байгаа юм. УИХ-ын даргын зүгээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах, тэр дундаа уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн загвараа өөрчилж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжинэ гэдгээ зарлалаа.

Харин НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра түүхт 60 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлээд үг хэлэв.

Тэрбээр Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явдалтай зэрэгцэн Монгол Улсын Засгийн газар хоорондын НҮБ -ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх анхны үндсэн баримт бичгийг боловсруулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа тухай онцолсон. Мөн Монгол Улс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчноо нэн даруй сайжруулахгүй бол 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилттой хүрэхэд бэрхшээл учрахыг сануулсан. НҮБ-ын зүгээс манай улсын гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэж байлаа.

НҮБ болон гишүүн улс орнуудаас манай улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн томоохон туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. Тийм ч учраас ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд НҮБ-ын дэмжлэг чухал. Түүхэн ойг тохиолдуулан эдийн засгаа сэргээхийн тулд УИХ-ын зүгээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг сайжруулах хэлэлцүүлэг зохион байгуулсан нь цагаа олсон ажил юм.

Мэдээж хөрөнгө оруулалт гэдэг бол улс орны хувьд өөрт байгаа боломж нөөцийг бусадтай хамтран, харилцан үр ашигтай ашиглах тухай асуудал.

Гадны хөрөнгө оруулалтаар шинэ техник технологи эзэмших, өгөөж хишиг хүртэх, түүнийгээ улсын хөгжил, иргэдийн амьдралын сайн сайхны төлөө зөв зарцуулах, хуримтлал үүсгэн ирээдүй хойчдоо үлдээх боломжтой.

Дэлхийн улс орон бүр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг чухалчилдаг, энэ чиглэлээр хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажилладаг билээ.

1024 бөхийн барилдаан маргааш эхэлнэ
1024 бөхийн барилдаан маргааш эхэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.