Таны тавилангийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 29 секунд
Таны тавилангийн зурхай

Таны тавилангийн зурхай

Таны төрсөн өдөр зүгээр нэг он сар, өдөр тоо биш. Хэн бүхэн энэ дэлхий дээр тодорхой тавилантай үйлийн үртэй ирдгийг төрсөн өдөр илэрхийлж чадна.

Шинэчлэлийн үе

12-р сарын 22-ноос 2-р сарын 18-ний өдрүүд:  Цасан цагаан өвөл байгаль дэлхийг бүрмөсөн эзэмдэж, өөрийн дэг журмыг тогтоожээ. Та дэг журамд дуртай хүн юм. Гэхдээ энэ үеийн дэг журам байгалийн шинэчлэлийн /өвөл/ үр дүнд тогтсон. Тийм болохоор та ч бас шинэчлэгч хүн байх учиртай. Эс бөгөөс амьдралтай зохилдохгүй зөрчилдөж байх юм. Та байнга амьдралдаа шинэчлэл хийж шинэ дэг журам тогтоож байх учиртай.

 Салхи шуурганы үе

2-р сарын 19-нөөс 3-р сарын 20-ны өдрүүд: Салхи шуурга замдаа таарсан бүхнийг хийсгэн авч явахыг эрмэлздэг. Таныг ч гэсэн мөн адил. Танд ямагт салхи адил саад тохиолдоно. Тэдгээр саадын олонхийг таны сайхан сэтгэлийг ашиглах гэсэн хүмүүсийн гуйлт хүсэлтүүд бүрдүүлнэ. Тэр бүхэнд саатаж, сатаарч огтхон ч болохгүй шүү. Тэр бүхэнд хуваагдаж, жижгэрч, замхарч болохгүй. Хамаг анхаарлаа салхинд хийсэхгүй байхад, амьдралынхаа гол чиг зорилгод л чиглүүл.

Сэрэх үе

3-р сарын 21-нээс 4-р сарын 19-ний өдрүүд:Бид өглөө босоод юуны өмнө хэрхэх ёстой байдаг билээ? Тийм ээ, гимнастик хийх ёстой. Гимнастикийг тогтмол хийвэл, бүх өдрийн турш эрч хүчтэй сайхан ааш зантай байж болдог шүү. Та байгалийн сэрэх цаг үеэр төрсөн. Байгаль “гимнастикаа хийх” үед та төржээ. Тэгэхээр танд байгаль их эрч хүчийг хайрласан байна. Гэхдээ түүнийг бусадтай хуваалцахгүй бол танд илүүдэж, хямрал бухимдал үүсэх болно. Тиймээс дээд зэргийн илэн далангүй, нийтэч, нөхөрсөг байх нь танд зохино. Тэгвэл үйлс тань бүтнэ, таныг аз хийморь ивээж байх болно.

өсч өндийх үе

4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны өдрүүд: Цэцэг ургахад юу хэрэгтэй байдаг билээ? Ус, бордоо, зохимжтой орчин, том сайхан сав. Та ч гэсэн цэцэгтэй адил байх болно. Зохистой хоол хүнс, аминдэм, эрүүл мэнддээ тавих анхаарал, сайхан хувцас гоёл танд зайлшгүй хэрэгтэй. Тэр бүхэн байх аваас та фикус гэдэг гоёмсог цэцэг шиг гэрэлтэн бадарч явах болно. Цэцгэнд тусдаа ваар сав хэрэгтэй байдаг. Нэг саванд олон цэцэг байх аваас аль нь ч олигтой ургадаггүй. Яг л үүнтэй адилаар та өөрийн гэсэн “ваар савтай” байх учиртай. өөрөөр хэлбэл бие даасан, тусгаар тогтносон байдал танд маш чухал. Бусдын үгийг хэт дагаж болохгүй, бусдын хэрэгт ч хэт оролцох хэрэггүй.

Цэцэглэх үе

5-р сарын 21-нээс 6-р сарын 20-ны өдрүүд: Цэцэг, зөгий хоёр эсрэг тэсрэг чанартай. Гэхдээ бие биегүйгээр оршиж үл болно. Зөгий цэцгийн бал, тоосонцороор хооллодог, цэцэг зөгийгүйгээр үржиж эс чадна. Та өөрийн ухамсар сэтгэл хоёрыг зөгий, цэцэг хоёртой зүйрлэ. Аль аль нь танд тэгш хэмжээгээр байж бие биеийг нөхөх учиртай. Хувийн амьдралд тань сэтгэл давамгайлдаг. Ажилд тань ухамсар ноёлох ёстой. Гэртээ ирээд ажлаа март. Ажил дээрээ илүү дутуу сээмэгнэл үүсгэж болохгүй. Чингэж чадваас таны бүх амьдрал бүрэн зохилдож байх болно.

Урт өдрүүдийн үе

6-р сарын 21-нээс 7-р сарын 21-ний өдрүүд: Та тайван, гэрэл гэгээтэй, урт өдрүүдийн цаг үед төржээ. Бүх санасан бодсоноо амжуулж гүйцээхэд хангалттай тийм л өдрүүдэд төрсөн ажээ. Бүр хэтэрхий урт өдөр ч төрсөн байж мэднэ. Тиймээс таны хувьд уйдах, өнгөрсний тухай харамсах, ирээдүйн талаар хоосон мөрөөдөлд автах зэрэг байдал гарч болзошгүй юм. Гэхдээ нэг зүйлийг сайн санаж явагтун. Хамгийн сонирхолтой сайхан цаг бол зөвхөн одоо юм гэдгийг байнга анхаарч бай. Маргааш өдөр улам богинохон болно, нар улам холдон одно. Энэ цаг үед төрсөн хүмүүсийн хувьд өнөөдрөөрөө л амьдарч, одоо цагаас аль болох их таашаал авч сурах маш чухал байдаг. Тэгвэл аз жаргалтай байж чадна.

Боловсрох үе

7-р сарын 22-ноос 8-р сарын 21-ний өдрүүд: Байгалийн үр жимс, цэцэг ногоо, ан амьтан гээд буй бүхэн боловсрон гүйцэж байдаг үе юм. Энэ цаг үед төрсөн хүний хувьд ирэх амьдрал нь мөн боловсорсон байх болно. Тиймээс бүхнийг өөрчлөх, хувьсгах гэж чармайсны хэрэггүй байдаг. Харин өөрт байгаа бүхнээ үнэлж цэгнэж ашиглаж аж төрөх нь зохимжтой.

Ургацын үе

8-р сарын 22-ноос 9-р сарын 21-ний өдрүүд: Хувь заяа танд ургац мэт амьдралыг өгсөн. Тиймээс эрж хайх, хувьсгах өөрчлөх бус мөн л байгаа бүхнээ үнэлж цэгнэж, зөв зүйтэй ашиглаж явах учиртай. Од мичид таныг ямагт хэрэгтэй газар хэрэгтэй цагт нь аваачиж байх болно. Тийм атал өөрийн хүчээр бүхнийг өөрчилнө гэж зүтгэх хэрэггүй. өөр амьдрал руу тэмүүлэн хямрах ч шаардлагагүй. Ямар нэг зүйл таалагдахгүй байлаа ч, тэсвэр тэвчээртэй байж, хүчээ гамнан жам ёсны зүйлд зарцуулж бай.

Навч унах үе

9-р сарын 22-ноос 10-р сарын 22-ны өдрүүд: Моддоос навчис хийсэн одохын адилаар таны амьдралаас аливаа бүхэн салж одохдоо хялбар байх болно. Зарим үед та “унасан навчисын” араас явж шинэ зүйлийг нээн мэдэж олж авах хэрэгтэй. Зарим үед та амьдралын хэв маяг, чиг шугамаа өөрчилж байх шаардлагатай. Янз бүрийн шилийг сольж зүүхийн адилаар ертөнцийг үзэх үзлээ ч сольж байх хэрэгтэй. “Унасан навчны” хойноос харуусан гашуудаж явах нь танд зохисгүй.

Хүйт ноёлох үе

10-р сарын 23-наас 11-р сарын 22-ны өдрүүд: Хүйт ноёлоход хамаг амьтан ичээндээ орсон байдаг. Таны хувьд ичээнд орсон амьтны адил тайван хүлээцтэй байдал агаар, ус шиг чухал. Яарах нь танд огт зохихгүй. Дулаан оронгуут ичээний амьтан яаран гарч хооллохгүй бол өлбөрч үхнэ. Түүний адилаар зайлшгүй чухал шаардлагатай үед та цаг алдаж болохгүй. үйл явдал, өөрчлөлтийг зөвөөр үнэлэн цэгнэж сурах хэрэгтэй.

Урт шөнийн үе

11-р сарын 23-наас 12-р сарын 21-ний өдрүүд: Зүүд нойрондоо хүн ер бусын ертөнцөөр аялж, ирээдүйг зөгнөн мэдэж ч чаддаг. өөрийн дотооддоо бүрэн захирагдсан байдаг. Энэ цаг үед төрсөн бол “дотор хүнээ” байнга сонсож, түүнтэй харьцаж, ойлгохыг хичээ. Зөвлөгөөг нь даган дотооддоо захирагдаж явах ёстой. Зөн билгээ нэн их анхаарч мэдрэх нь чухал. Таны дотоод ертөнц, зөн билэг амьдралын тань хөтөч нар байх болно.

Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе
Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.