ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (OIE) 87-р чуулганд оролцож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 14 секунд
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (OIE) 87-р чуулганд оролцож байна

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (OIE) 87-р чуулганд оролцож байна

ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар чуулга уулзалтад оролцож хүндэт гишүүн орны зүгээс тус чуулга уулзалтын нээлтийн ёслолд үг хэлсэн юм.  Тэрээр Монгол Улсын мал эмнэлгийн салбарын тухай танилцуулга хийж, ДМАЭМБ-н дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулж  дэвшилд хүрч, цаашид энэхүү байгууллагатай болон 182 гишүүн орнуудтай мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал болохыг мэдэгдлээ.

Мөн айлчлалын үеэр Бүгд Найрамдах Франц Улсын “Францын ажил олгогч эздийн холбоо”-ны Франц Монголын зөвлөлийн Ерөнхийлөгч Кристоф Фонтайтай хоёр талын уулзалт хийсэн юм.  Дэд сайд Ж.Сауле уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг дурдаад, Франц Улс нь мал аж ахуйн салбар, тэр дундаа үхрийн махны, сүү, сүүн бүтээгдэхүүний эрчимжсэн аж
ахуйгаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг учир энэ чиглэлээр хоёр улсын холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллахаар хэлэлцэв. Ингэхдээ айлын тал 2020 онд Францын топ 10 гаруй компани төлөөллийг Монгол Улсад ирүүлж хамтарсан Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг уламжилсныг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле найрсгаар хүлээн авч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн тэрээр ДМАЭМБ-ийн Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалтыг хийлээ. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. Дэд сайд Ж.Сауле тус байгууллагын гишүүн орны хувьд 2007 онд Монгол улсын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ, 2009 онд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн чадавхийн үнэлгээ, 2012 болон 2014 онд мал эмнэлгийн чадавхийн үнэлгээнд тус тус хамрагдсан талаар дурдаад Монгол Улс ДМАЭМБ –ын энэхүү үнэт зөвлөмжийн дагуу УИХ- аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлуулж,  Улсын мал эмнэлгийн Ерөнхий газар болон Ерөнхий малын эмчтэй болсон тухай мэдээлэл өглөө.Талууд малын гоц халдварт өвчинтэй ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, хүний нөөцийг чадавхжуулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэн. Энэ оны 3 дугаар хагаст ээлжит Үнэлгээний багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн ба Монголын тал энэхүү саналыг хүлээн авч тус байгууллагын үнэт зөвлөгөө бидэнд ямагт шаардлагатай байдгийг илэрхийлж, үнэлгээний багийг хүлээн авч хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

\ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан залуучуудыг төлөөлсөн ТББ-уудтай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
\ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан залуучуудыг төлөөлсөн ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.