БЗС-гийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 37 секунд
БЗС-гийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авчээ

БЗС-гийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авчээ

Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, төрийн хамгаалалт хүсэж байгаа талаараа мэдэгдсэн. О.Сийлэгмаа хамгаалалтад орох хүсэлтээ АТГ-т өгсөн. Авлигатай тэмцэх газраас тухайн хүсэлтэд эрсдлийн үнэлгээ хийж, О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авах шаардлагатай гэж үзжээ. Ингээд О.Сийлэгмааг зургаадугаар сарын 2-ны өдрөөс гэрч хохирогчийн хамгаалалтад авсан байна.

Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана
Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.