Ч.Хүрэлбаатар: Сүүлийн гурван жил Чингис хаан, ҮХОБ-аас төрийн мөнгийг авч чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 12 секунд
Ч.Хүрэлбаатар: Сүүлийн гурван жил Чингис хаан, ҮХОБ-аас төрийн мөнгийг авч чадахгүй байна

Ч.Хүрэлбаатар: Сүүлийн гурван жил Чингис хаан, ҮХОБ-аас төрийн мөнгийг авч чадахгүй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон болон Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатаас тодруулга авлаа.

Тэрээр “Чингис банк дахь Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл болох 100 тэрбум төгрөгийг хэрхэн авахаар төлөвлөж байна. Мөн тэнд Эрүүл мэндийн даатгалын 30 тэрбум төгрөг бий.

Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Эрдэнэт үйлдвэрийн 44 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна. Эрдэнэс-тавантолгойн 27 тэрбум төгрөг авч чадахгүй байна. Энэ мөнгөнүүдийг авах талаар ямар санаачилга гаргаж байна вэ?

Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байгаа шүү дээ.

Асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон дараах хариултыг өглөө.

Тэрээр “Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 53 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Сүүлд авсан мэдээллээр хуваарь гаргаж үүний дагуу төлбөрөө хийгээд явж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд 45 тэрбумын үлдэгдэлтэй байна. Эрдэнэт үйлдвэр энэ тухай Монголбанкинд хэд хэдэн удаа хандаж, одоогийн байдлаар шүүхэд хандах байр суурьтай байгаа юм.

Чингис хаан банкны талаарх асуултад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Чингис хаан банкинд Нийгмийн даатгал, ЭМД-ын сантай холбоотой 130,7 тэрбум төгрөг бий. Банкны хоёр тэрбум 174 сая төгрөгийн барилга, байшинг өгсөн" гэлээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд сүүлийн гурван жил Засгийн газар мөнгө байршуулаагүй. Гурван жилийн хугацаанд мөнгөнүүдээ авч чадахгүй байна. Авах ажиллагааг хангалтгүй хийж байна. Үүнд анхаарал тавьж ажилла" гэлээ.

Лондонгийн арбитрын шүүх манай Засгийн газрыг хариуцагчаар татжээ
Лондонгийн арбитрын шүүх манай Засгийн газрыг хариуцагчаар татжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.